Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл