Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурал болов

Aдмин / Нүүр

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл 2022 оны анхны хурлаа нэгдүгээр сарын 13-ны өдрийн пүрэв гарагт хийлээ. Хурлыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Л.Халтар удирдаж үндсэн 7 асуудлаар илтгэл мэдээллийг авч хэлэлцүүлэв.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар,Тээврийн цагдаагийн албанаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан урьдчилан сэргийлэх арга зам” , Эрүүл мэндийн яамнаас “Осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа” Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг хандлагыг сайжруулах, замын хөдөлгөөнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох нь” Нийслэлийн засаг даргаас нэмэлт мэдээлэл оруулж хэлэлцүүлэг хийлээ. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажил, 2022 онд үйл ажиллагааны төлөвлөөгөөний төслийн талаар танилцуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийн санлыг тусгаж хурлаас тогтоол гаргах шийдвэр гаргаснаар хурал өндөрлөв.


Сэтгэгдэл

ДУЛМАА БАТ ОТГОН [103.57.93.112] 2022-01-14 16:15:38

МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАНД БАЯРЛАЛАА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.