Ганц биеэр амьдарч буй өндөр настны тоо 44.200 болж өсчээ

Ганц биеэрээ амьдарч буй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 44,200 болсон байна. Энэ нь өмнөх оноос 2,664 буюу 6.4%, 2018 оны түвшнээс 4,600 орчмоор өссөн тоо юм.
Ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй өндөр настай нийт хүний
- 11,800 буюу 26.8% нь 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд
- 32,400 буюу 73.2% нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгаа талаарх тоог ҮСХ гаргажээ.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2021 оны эцэст 2.1 мянга болж, өмнөх оноос 587 буюу 21.5% буурсан байна.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний
- 0.8 мянга (37.0%) нь 60, түүнээс дээш насны эрэгтэйчүүд
- 1.3 мянга (63.0%) нь 55, түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна.
Сэтгэгдэл
Oogii [202.9.46.72] 2022-01-19 07:59:12
Saya togrog xezee ogox bol
ЗОчиН [202.9.40.62] 2022-01-19 03:59:38
Ганцаараа амьдрах болсон ахмадуудаа төр харж үзээд хамтын тэтгэвэрийн Тухай хуулиа эргэн авч үзэж орлогыг нь бага ч гэсэн нэмэгдүүлээсэй дээ.....Ганц бие болсон нь тэдний буруу биш шүү дээ..
зочин [64.119.21.148] 2022-01-18 16:33:32
Цаашид энэ тоо улам л өсөх байх даа? Эрүүл мэнддээ анхаарч сайхан урт насалж байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Ийм болохоор ахмадын талаарх бодлогодоо ахмад настангууд хамтдаа амьдрах боломжтой халамжийн/асрамжийн/сувиллын/хамгааллын/ахмадын төв олноор нь байгуулах хэрэгтэй биш үү? Ахмадуудын 80-90 хувь нь сард 350000 хүртэл төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн үү? Ахмад настны талаарх төр засгийн бодлого нэн даруй шаардлагатай болж байна даа.
иргэн [202.21.109.81] 2022-01-18 15:12:06
60 болон түүнээс дээш настай, ганцаараа амьдарч байгаа эрэгтэйчүүд бараг 12 мянган хүн байгаа юм байна. Ганцаараа амьдрах хэцүү шүү дээ, гэрт эль хуль оргиод, үг солих хүн байхгүй, бүгд л завгүй, өтөлсөн болохоор цайгаа хуваах хүн ч олдохгүй л талдаа. Ядуухан хүнд бол хань бүр ч олдохгүй дээ. Гэртээ ганцаараа байж байгаад гэнэт уначихвал хэн ч тусалж чадахгүй. Хүн орж ирж, туслаг гээд хаалгаа түгэихгүй байлтай биш. Би энэ зовлонг арьс махаараа мэдэж байнаа.
Иргэн [66.181.160.79] 2022-01-18 06:31:44
Өрхөд сая төгрөг өгөх сургаар хөгшчүүл гомдол гаргаж ганц бие өрх болсон нь нөлөөлёөн биз. Түүнээс ихэвчлэн хүүхдүүдтэйгээ хамт л амьдарч байгаа даа
иргэн [64.119.20.41] 2022-01-18 06:11:39
Сая корноогоор баахан хөгшчүүл эндсэн биздээ!!!!!амьд нь тэтгэвэрийг нь нэмж чадахгүй байж 1.2 уулаа нь хэнд хэрэгтэйн!!!!сонгуул болохоор хэрэглүүр болгож бусад үед үнхсэн цаас биздээ!!!!!!!!
Зочин [66.181.161.71] 2022-01-19 02:24:27
Яг үнэн