Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр нөхөн томилно” гэж заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

сонин mn

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.205] 2022-01-19 20:49:25

Юу вээээ??? Өөр шигээ хувийн сургуулийн хулхи дипломтой, улсын сургуулийн босгыг давах толгойгүй нөхрийг томилж дээ. Төлбөр төлөөл бол орчдог сургууль бол хувийн сургууль шүү!!! Яана даа Их Монгол улс минь!!! Бүхэл бүтэн тусгаар улсын сайдын босго иймхэн болчиж байгаа юм уу!!!

Зочин [192.82.73.24] 2022-01-19 15:04:09

Шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, техникийн ойлголттой хүн элдэв бүлэглэлд ордоггүй. Тийм болохоор нам дагаж албан тушаал горьдогсод юу ч хийж чадахгүй. Нөгөө үхсэн эмгэнээс унгас эрэв гэгч л болно доо.

Зочин [43.228.129.92] 2022-01-19 02:07:20

Үнэхэээр томилох хүн олдохгүй байна даа.

ЗОЧИН [43.242.243.241] 2022-01-18 12:34:23

БОАЖ -ЫН ЯАМ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТАЛААР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ АА ГЭХЭД ЯДАЖ УЛААНБААТАР ХОТОО ЦЭВЭРХЭН БАЙЛГАХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШИГ УТАА УНИАР ТООС ШОРОО ХОГ БОХИР ЗАВААНД ДАРАГДСАН НИЙСЛЭЛИЙГ АВАРЧ ӨНГӨ ЗҮСИЙГ САЙЖРУУЛАСАЙ БИЛЭЭ БУРХАН МИНЬ

Зочин [202.126.88.161] 2022-01-18 12:06:30

Энэ хүн засгийн газарт гай болно. Арайчдээ дэндүү боловсрол нимгэн мэргэжлийн бус хүн байна даа. Монгол улсын сайд ийм хүн байвал бид олон улсад юу хийнэ бүү мэд!! Итгэх боломж алга!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.