2022 оны сургуулийн жилийн нээлт боллоо

Aдмин / Нүүр

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Онцгой байдлын байгууллагын 2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд тус газрын 2022 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүд, Төв байр, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн бүрэлдэхүүн хамрагдаж, бүтцийн нэгжүүдийн алба хаагчид цахимаар оролцлоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны сургуулийн жилийг нээж тус газрын дарга, хурандаа А.Дашням үг хэлж, сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, сургалтын зохион байгуулалтад удирдах болон офицер бүрэлдэхүүний манлайллыг дээшлүүлэх талаар үүрэг өгөв.

Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Их Төгөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Snow Hill Consultancy” хуулийн зөвлөх Б.Төгөлдөр “Аз жаргалтай ажиллахын нууц” сэдвээр алба хаагчдад сургалт зохион байгуулсан.

Мөн Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүний цугларалтаас өгсөн үүрэг чиглэлийг нийт бүрэлдэхүүнд танилцууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.