Казахстаны сургамж: Гишүүдээ нэмье

Aдмин / Нүүр

Казахстанчууд он солигдсоны дараахан шингэрүүлсэн хийн түлшний үнэ нэмснийг эсэргүүцэж жагссан. Жагсаал нь үймээн болж олон хүн амиа алдаж, эмх замбараагүй явдлаар үргэлжиллээ.

Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын комиссын даргаас чөлөөлөв. Улмаар ХАБГБ-ын улсуудаас цэрэг дуудсанаар Орос тэргүүтэй улсын энхийг сахиулагчид Казахстанд очлоо. Ингэж гадны цэргийн хүчээр байдлыг намжаав. Үүний дараа ерөнхийлөгч Токаев “...Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Бослого болгохыг завдсан этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 8000 орчим иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Ойрын үед мөрдөн байцаалтыг дуусгаж, Казахстаны эсрэг түрэмгийлэлд бэлтгэж, зохион байгуулсан талаарх нэмэлт нотлох баримтыг олж, дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд танилцуулна” гэж мэдэгдэв.

Ингээд Засгийн газраа шинээр байгууллаа. Казахстанд болсон энэ явдал нь зөвхөн тус улсын асуудал биш гэдгийг гадаад, дотоодын олон улсын тоймчид бичиж байна. Өрнөж буй үйл явдлуудаас ингэж дүгнэж буй бололтой.

Оросын ерөнхийлөгч Путин энэ сарын 11-нд болсон ХАБГБ-ын цахим хурлын үеэр “...Казахстаныг гаднын түрэмгийлэгчдээс хамгаалж чадлаа” гэв. Тэрбээр хөрш орнуудаа “өнгөт хувьсгал” гарахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.

Мөн өдөр Хятадын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ “ Казахстанд энх тайвныг сэргээн тогтоох, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд Хятад улс боломжоороо туслахад бэлэн байна. Хятад, Казахстан нөхөрсөг харилцаатай сайн хөршүүд, стратегийн түншүүд юм” гэжээ.

Бас Америкт төвтэй “Хүний эрхийн ажиглагч” байгууллагаас “..Казахстаны эрх баригчид жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр буудах тушаал өгсөн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн хууль бус явдал. Тиймээс тушаалаа даруй хүчингүй болгох ёстой” гэсэн мэдэгдлийг гаргасан.

Ер нь бол, Казахстаны бослого тэмцэл, түүнийг намжаасан явдал, ерөнхийлөгч Токаевийн байр суурийн бодит үнэнийг одоогоор дүгнэх боломжгүй. Бас үүнээс хойшх тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаар хэлэхэд эрт. Ямартай ч сүүлийн 30 жилд явж ирсэн Назарбаев төвтэй Казахстаны тогтолцоо нуран унасан нь үнэн бөгөөд тодорхой болоод байна.

Нөгөө талаас, ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн давуу эрх бүхий бүгд найрамдах засагтай Казахстан улс цаашид ямар хэлбэрээр оршин тогтнох вэ гэдгээрээ олон улсын анхааралд орлоо.

Казахстан бол Монгол Улстай байршлын хувьд ойрхон. Газар нутгийн хүртээмж, газрын доорх баялгийн өгөөжөөрөө төстэй гэж болно. Харин хөгжлийн тухайд өөр асуудал яригдана. Хамгийн гол нь тус улс дотоод асуудлаа гадны хүчээр зохицуулчихлаа. Чухам үүнийг л бид сургамж хэмээн харах хэрэгтэй юм.

Монгол ардчилсан дэглэм бүхий парламентын Бүгд найрамдах улс юм. “...Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болох УИХ уламжлан энэ эрхээ эдэлнэ” гэдгээ тунхагласан.

Гэхдээ энэ хэрэгждэг үү. Монголд парламент засаглаж чадаж байгаа юу. Өөрөөр хэлбэл, улсын хувь заяаг олуулаа шийддэг үү. Энэ их эргэлзээтэй. Учир нь 1992 онд Үндсэн хуулийг баталсан нь нийгмийн шилжилтийн үетэй давхацсан. Тиймээс хууль боловсруулагчид төрийг “атаман”-гүйгээр байгуулах бодлогыг баримталсан гэдэг. Үүгээрээ манай Үндсэн хуулийг аль нэг улсынхтай жиших, зэрэгцүүлэхэд хүндрэлтэй байдаг аж. Тухайн үед Үндсэн хуулийн зөвлөх ажлаар ирсэн герман эрдэмтэн “...Танай Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байна” гэсэн гэх яриа бий. Энэ үг өнөөдөр буруу “орчуулга”-аар хэрэглэгддэг болохоос угтаа “...Танай Үндсэн хуульд хэнийг ч “атаман” болгож товойлгоогүй байна” гэсэн үг юм билээ.

Тиймээс цаг өөрчлөгдөхийн хэрээр Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ гарч ирсэн. Монгол Улс Үндсэн хуульдаа 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүдээс 2011, 2012, 2015, 2019 онуудад өргөн мэдүүлж байв.

Эндээс үзэхээр, мөн өнгөрсөн хугацаанд гарсан “...Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя” гэсэн санал бүрээс “...Парламент тунхагласнаараа эрх мэдэл хэрэгжүүлж чаддаггүй”, “...Ерөнхийлөгч “сувинер” биш хүчтэй субьект болсон”, “...Засгийн газар улс төрийн сонирхлуудын дуртай цагтаа огцруулдаг тоглоом болсон” зэрэг гажуудал бий болсныг засах санаачилга үнэртдэг. Үүнийг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр бага зэрэг зассан гэхэд болно. Гэхдээ гүйцэд биш.

Үе үеийн УИХ өөрчлөлт хийж зүрхэлдэггүй, хийсэн ч хамгийн гол өөрчлөлтийг орхигдуулж ирсэн нэг томоохон шаардлага байдаг. Тэр бол парламент гишүүдийн тоог нэмэх өөрчлөлт юм. Өнгөрсөн жилүүдэд улс төр судлаачид, хуульчид Үндсэн хуулийн тогтолцоо, улс төрийн үйл явц, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн талаар олон арван судалгаа хийж, зөвлөмж гаргажээ. Тэндээс “...Парламентын гишүүдийн тоог нэмснээр хууль тогтоох байгууллагын чадавхи нэмэгдэнэ” гэсэн байр суурь байнга гардаг байгаа юм. Тодруулбал, гишүүдийн тоо нэмснээр нэг гишүүнд ногдох эрх мэдэл багасч, нөгөө талдаа парламентаас гүйцэтгэх засаглалыг байгуулах, хяналт тавих, бодлого боловсруулах, мэргэшсэн байх чадварууд бас нэмэгдэнэ гэж үздэг. Эдгээр нь манайд зайлшгүй хэрэгцээтэй байгаа хуваарилалт.

Тэгээд ч 1992 оны Үндсэн хуулийг батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд харьцуулж тогтоосон байдаг. Нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчим барьжээ. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж, тэр хэрээр сонгогчдын тоо нэмэгдсэн. Мөн улсын эрх ашгийг худалдана гэж хардвал 76, эсвэл 100-аас дээш хүний ялгааг харахад амархан.

Тооны хувьд 99, бас 108 гишүүнтэй болъё гэсэн саналууд гарч ирдэг. Санаачлагчид 99 тэнгэр, аль эсвэл эрхиний бөөрний тоогоор 108 гэж “тогтоосон” байж болно. Тиймээс тооны хувьд заавал ийм байх ёсгүй гэсэн үг. 1992 оны тооцооллоор 130-аас дээш ч тогтоож болох юм. Тооны дараа парламентын гишүүд сонгогчдыг тэгш төлөөлж чадаж байна уу гэдгийг бас ярих ёстой. Улстөрч нь бяртай бол цөөхөн сонгогчтой, түүнээс 40-50 хувиар илүү олон сонгогчтой аймгуудын тойргийн тоо ижилхэн байдаг гажуудал бас байна.

Ер нь бол, энэ нь дам утгаараа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болохыг Казахстаны үйл явдлаас бидэнд тодорхой сургамжиллаа шүү дээ. Бодоцгооно биз.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Mgl [66.181.161.25] 2022-01-24 12:55:02

Тоог нь нэмэх хэрэгтэй. Тэгээд хэмжээт эрхэт хаантай болох хэрэгтэй. Бид хэн нэгнийг хүлээн зөвшөөрсөн цагтаа хүчтэй болдог.

dhl [66.181.161.97] 2022-01-24 10:28:01

iim idej zugaalah shunal n huurugdsun gishuudtei bgaad kazakuud shig hugjih uu? teg teg teg!

ЗОЧИН [202.126.89.95] 2022-01-24 10:09:02

ХУЦМОЙ БҮҮР ОЛОН АВИЛГАЧ ШИМЭГЧДИЙГ АРД ТҮМЭН ТЭЖЭЭХ БОЛОХ НЬ

зочин [64.119.24.38] 2022-01-24 09:03:33

Хоер танхимтай ( дээд, доод ) доод танхимд аймаг, дуурэг сум бурээс нэг, дээд танхим нь 25 гишуунтэй байнгын ажиллагаатай байвал зугээр. Доод танхим жилд хоер удаа хуралдаж гарсан бух хуулийг есчилно.

ganaa [139.5.218.242] 2022-01-23 22:10:53

харин цөөлөх хэрэгтэй , чи харваас татвар төлөгч бус шимэгч хорхой байна аа

Зочин [122.201.21.15] 2022-01-23 20:30:36

Yum oldoh tusmaa vne tsenegui bdg bzd 400-500 bolgood tusgai erkiig ni haschih

Зочин [122.201.24.56] 2022-01-23 20:26:32

Нэмэхгүй бол манай АН-аас хүн орж чадахгүй байна шдээ

Зочин [202.9.46.251] 2022-01-23 22:21:16

Хуцөө.

Иргэн [66.181.190.98] 2022-01-23 19:27:40

76 арчаагүй юмыг 3,3 сая хүн арай гэж тэжээж байгаа шүү. Юун тоог нь нэмэх

Зочин [27.123.213.66] 2022-01-23 16:40:22

Сум, хороодоос 1 гишүүн буюу нийт 400 орчим гишүүдтэй доод танхим, 30 гишүүн буюу аймаг, дүүргээс сонгогдсон дээд танхимтай. Дээд танхим нь байнгын ажиллагаатай, доод танхим нь жилд 1 удаа 14 хоног хуралддаг байхад л болно. Илүү олон хүн хэрэггүй.

Зочин [202.126.88.187] 2022-01-23 15:31:20

450 гишүүнтэй АИХ,76 гишүүнтэй УБХ ггэсэн 2 танхимтай парламентай болох нь зүйтэй, АИХ жилд 1 удаа 14 хоног чуулна, ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулна, дотроосоо УБХ-ыг байгуулна, ЗГ-ыг байгуулна, ЕС-ыг томилно, ҮХЦ-ийг томилно, УДШ,ЕП, ЦЕГД, АТГД, ТТГД, ЕАудитор, МБЕр-чийг тус тус томилно, Улсын төсөв батлана, УБХ зөвхөн хууль л батлана, АИХ-ын эрхлэх дээрхи үйл ажиллагаанд ерөөс оролцох эрхгүй бн, ийм 2 танхимтай парламенттай болох хэрэгтэй

Зочин [192.82.75.201] 2022-01-23 15:22:28

76 хулгайчаа яая гэж байж тоог нь нэмнэ гэвэл хулгайчын тоо нэмэгдэж улсыг цөлмөөд улам хямралд оруулна.Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол нэг нам сонгогддог бус олон намын төлөөлөл шударгаар их хуралд сонгогддог хуулийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал.Мөн намын гишүүнчлэл гэдэгийг байхгүй болгож улс доторхи энэ их талцал хуваагдлыг үгүй болгох ажлуудыг юуны өмнө хийх ёстой.

зочин [202.21.107.84] 2022-01-23 14:11:08

Гишүүдийн тоонд биш сонгогдож байгаа хүмүүсийн ухамсар мэдлэг эх оронч сэтгэлгээнд л учир байгаа. 76 -н этгээд йн идэж уухыг нь даахгүй сөхөрчих гэж байж юун тоог нь нэмэх. Ухамсаргүй, цүнх баригч нарын тоо олон болвол эх орноо идчих байх шүү.

Зочин [66.181.161.43] 2022-01-23 19:14:19

Ягл тэгнэ

Зочин [66.181.161.116] 2022-01-23 14:04:08

Монголыг хувааж цуслах хүний тоог олшруулья гэж байгаа юм биз дээ , уг нь бүгдээрээ л хувааж идэх ёстой юм л даа . . . Тэгж балиатахаа ч болих уу даа - харин цөөлье , :50 - иас илүүгүй болгоё - төрийн хэрэгт оролцдоггүй , хуулиа л боловсруулж батлаад сууж байг ... ...

зочин [202.131.229.246] 2022-01-23 13:35:28

2 Танхимтай прламент зөв тогтолцоо доод танхим 300 гишүүнтэй дээд танхим 50 гишүүнтэй байнгын ажилгаатай

Иргэн [66.181.190.98] 2022-01-23 13:30:32

Дээд дарга удирдлагын ухамсрын түвшин ийм байгаа нөхцөлд тоог нэмбэл Монгол улсад авилга, луйвар, хулгай улам л их нэмэгдэнэ.

Иргэн [64.119.26.220] 2022-01-23 13:06:37

УИХ чадвар муутай байгаа нь үнэн. Тэд хууль нэртэй цаас эрээчээд суудаг. Түүнийхээ хэрэгжилтэнд хяналт тавьдаггүй. Хууль санаачлагч гэдэг статусыг нь цуцалж , иргэдэд олгох хэрэгтэй.

Irgen [72.203.86.54] 2022-01-23 13:02:10

Ih hurald olon baihaar uls hugjine gedeg teneg bodloor ard olnii tolgoig ugaahaa bolichihoochee.ajil huudeg shudarga hyn gej odoo 76 d hed baina.ih hurald orj luivar hiij hamgaalaltand oroh gesen sanaa shyydee.ene demii sanaagaa orhoid hariuclagaa huulia dagdag boloh heregtei

зочин [139.5.217.156] 2022-01-23 12:56:43

1000 болгоод ч ялгаагүй. Сонгогчдоо солихгүй бол сонгогдогч хэвээрээ л байна.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.