“МИАТ” ТӨХК 4.9 тэрбум төгрөгөөр программ авахаар төлөвлөжээ

Aдмин / Эдийн засаг

МИАТ 4.9 тэрбум төгрөгөөр программ авахаар төлөвлөжээ.

Саяхан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар очсон Т.Тэлмэн ёстой л “цацаад өгье" гэлтэй худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө баталжээ.

Мөн нэмэлт апп хөгжүүлэлт 4 сая, мэдээллийн систем болох PBS600 тоглуулагчийн медиа файл дахин программчлах 4.3 сая, Программ хангамж /Microsoft Azure/ 18.05 сая, Цахим төлбөрийн хэрэгслийн холболт нэмэлт хөгжүүлэлт 19.8 сая, Нислэгийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга бүхий веб сайт хийх 19.8 сая, Ачаа тээшийн шалгалтын программ 19.9 сая, Цахим сургалтын систем 20 сая, Газрын үйл ажиллагааны чиглэлээр нэгдсэн мэдээллийн сан хөгжүүлэх 20 сая, Гэмтсэн болон хоцорсон тээшний нөхөн олговор олгох үйлчилгээг цахимжуулах 20 сая, Программ хангамж /Adobe - Creative cloud bundle/23.6 сая, Гэмтсэн болон хоцорсон тээшний PIR акт бөглөх үйлчилгээг цахимжуулах 25 сая, Ачаа, тээшийн контейнер, паллет төхөөрөмжийг хянах систем 30 сая, Программ хангамж /Adobe acrobat professional/ 41.3 сая, цагийг тооцох программ 45 сая, Систем хөгжүүлэлт /E-Audit/ 85 сая гэх мэт дээрх 4.9 тэрбумын программаас гадна тус бүр салангид дүн бүхий 366.4 сая төгрөгийг зарцуулах нь.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.113] 2026-04-03 16:25:57

IT-ийн инженерүүд нь юу хийдэг юм бол ёстой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.