Г.Дамдинням: АИ92 шатахууны 42 хоногийн, дизель түлш сар хүрэлцэх нөөцтэй байна

Aдмин / Эдийн засаг

Шатахууны нийлүүлэлтийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрээр "Ормузын хоолой хаагдсанаас шалтгаалж дэлхийн 90 гаруй улсад онцгой нөхцөл байдал үүсээд байна. Засгийн газрын хувьд шатахуун тасалдуулахгүй байхад анхаарал хандуулж байна. ОХУ-тай байнгын харилцаатай ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 42 хоногийн, дизель түлш сар гаруй хүрэлцэх нөөцтэй байна. Энэ жилдээ багтаад шатахуун нөөцлөх 150 мянган м3 савыг ашиглалтад оруулах зорилготой. Цаана нь 140 мянган тонны сав барих ажил ирэх жил хийгдэж дуусна. Одоогоор УБТЗ-ын хэмжээнд 1300 гаруй вагон цистернийг шатахууны агуулах хэлбэрээр ашиглаж өртөө зөрлөг бүхэн дээр байрлуулаад байна.

Хаврын тариалалтад 7500 тонн дизель түлш шаардлагатай байгаа. АҮЭБЯ шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоны үндсэн дээр 10 мянган тонн түлшийг хямд үнээр буюу 3400 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж татан авалтаа хийж эхлээд байна.

ОХУ-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүнээр тогтмол тасралтгүй хангах хэлэлцээр болон агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг мөдхөн эцэслэн батална. Энэ тохиолдолд бид хориг хязгаарлалтад орохгүй" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.