ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг гараас нь хөтөлж зам хөндлөн гарахыг эцэг, эхчүүдэд анхааруулав

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 658 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 30 хүн бэртэж, хоёр хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн нь хамгийн олон байв.

Тодруулбал, нийслэлд,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.

Орон нутагт,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон.
  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн бэртэж байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтэж бэртсэн байна.

Мөн хугацаанд алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.

Түүнчлэн нийт бүртгэгдсэн ослын дөрөв нь хүүхэд бөгөөд гурван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Энэ сарын 14-нд бүх шатны сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлнэ.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явахаар заасан байдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Мөн энэ амралтын өдрүүдэд орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөн их байх тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.