“Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” Видео бичлэгийн уралдаан

Б.Мөнхцацрал / Эрүүл мэнд

ЭМЯ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” 3 сарын 24-ныг угтаж, ЕБС-ийн багш нарын дунд “Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: ЕБС-ийн багш нарын дунд “Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зохион байгуулснаар багш, сурагчдын дунд сүрьеэгийн талаар үнэн зөв мэдээлэл хүрч, хүүхдүүдийн оролцоотойгоор тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүст болон иргэдэд мэдээ мэдээллийг өргөн түгээх, улмаар олон нийтийн дундах сүрьеэгийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах замаар сүрьеэ өвчний тархалтыг бууруулахад чиглэгдэнэ.

Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС-ийн багш, сурагчид.

Уралдаан зохион байгуулах хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 22-оос 03 дугаар сарын 15

Тавигдах шаардлага:

  1. Уралдаанд нийслэлийн ЕБС-ийн багш нар оролцоно.
  2. Видео бичлэг нь сүрьеэ өвчний талаар цогц мэдээлэл бүхий /сүрьеэ өвчний тухай, сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, сүрьеэ эдгэрдэг өвчин гэх мэт агуулгыг тусгасан/ 20 минутанд багтаасан шинэлэг, сонирхолтой хичээл байна.
  • Видео бичлэг нь жүжигчилсэн, зохиомж хэлбэртэй байж болно.
  • Видео бичлэгийн дуу, дүрс чанарын шаардлага хангасан байх ба full HD 1920x1080.
  • Видео бичлэгийн зураг авалт нь салганаж чичигнээгүй буюу хөдөлгөөн багатай байна.
  1. Видео хичээлийг сурагчдад өргөн хүрээтэй түгээн, хичээл заасан байх ба түүнийг нотолсон баримт байна.

Шалгаруулах журам:

  1. Видео бичлэг болон видео хичээлийг сурагчдад өргөн хүрээтэй түгээсэн болохыг нотлох баримт материалыг 2022 оны 03 дугаар сарын 10-15-ны хугацаанд хүлээн авах ба хугацаа хоцорч ирүүлсэн бүтээлийг шалгаруулалтанд оруулахгүй.
  2. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2022 оны 3 сарын 16-21-ний хугацаанд шалгаруулна.
  3. Шалгаруулалтанд видео бичлэгийн утга, агуулга, чанар, шинэлэг байдлыг харгалзахаас гадна хичээлийг хир олон хүнд хүргэсэн байдлаар дүгнэнэ.
  4. Эхний 3 байранд шалгарсан багш нарт шагнал урамшууллыг олгох ба шагналуудыг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардуулна. Зарыг тухайн үед жич хүргэнэ.
  5. Шалгарсан багш нарын видео бичлэгүүдийг үндэсний болон бусад арилжааны телевиз, сошиал, цахим сүлжээнд байршуулж, олон нийтийн дунд өргөн сурталчилна.

Шагналын сан:

1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал (1.000.000)

2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал (600.000)

3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал (400.000)

Шалгаруулалтанд оролцох видео бичлэгийг Wetransfer.com програмаар уншуулж, линкийг Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн suriyeguimongol@gmail.com майл хаягаар ирүүлнэ. /Жич: Видео бичлэг ирүүлсэн талаар МСТН-ийн 77005550, 77005551, 99043371 тоот утсаар ажлын цагаар холбогдон мэдэгдэж, баталгаажуулж болно./


Сэтгэгдэл

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 11:25:25

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 11:24:41

555

ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 11:18:37

555


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.