ТЦА: Халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг анхааруулж байна

Aдмин / Нүүр

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 4 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүн нас барсан байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж бэртжээ. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэх, хэвшүүлэхийг зөвлөлөө.

Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 129, орон нутагт 40 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнтэй холбогдуулан архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Мөн амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ 8 явган зорчигч хөдөлгөөнд оролцож гэмтэж бэртсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. б-д “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчихоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 08:29:24

<a href="https://t.me/filmfilmfilmes/23">Во все тяжкиеё</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 10:29:55

коли закінчиться війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки триватиме війна в україні 2022</a> коли закінчиться війна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.