Өргөс авахад ч өвддөг

Aдмин / Нүүр

Д.Сумьяабазарыг анх Хотын дарга болоход гайхаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ бууж очсон. Бас Уул уурхайн сайдаар ажиллаж, Тавантолгойн IPO бараг хийж явсан том амбийцаа ийн хаяж байв. Уг нь тэр үед Д.Сумьяабазарынхаар Тавантолгойд IPO хийж чадсан бол өнөөдөр Монгол Улс олборлосон олон сая тонн нүүрсээ Цагаан хаданд овоолчихоод сууж байхгүй л байв. Гэвч манайхны “хувийн ашиг сонирхлыг хамгаалах улс төр” улсын эрх ашгийг давдаг жамаар Д.Сумьяабазар ялагдсан. “...Тавантолгойг авч үлдлээ” энэ тэр гэж PR-дсаар унагасан. Угтаа Монгол ялагдсан л даа.
Ингэж Хотын дарга болсон Д.Сумьяабазар жил хагас ажиллаж байна. Тэр Хотын дарга болоод “Хотын хууль” дээр сууж, өнгөрсөн зун наадмын өмнөхөн УИХ-аар батлуулсан. Энэ хуулийг 2008 оноос хойшхи Хотын дөрвөн ч дарга УИХ руу зүтгүүлээд амжилт олоогүй байсан юм. Тэр хүртэл хот 1994 онд Н.Багабанди гуайг УИХ-ын дарга байхад батлагдсан “бичил” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байв.
Харин уг хууль батлагдсанаар хотын төсөв, санхүүг шийдэж, хууль, эрх зүйн орчинтой болчихож байгаа юм. Энэ талаар Хотын дарга Д.Сумьяабазар хуулиа батлуулчихаад “...Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Түгжрэлийг бууруулахад хот төлөвлөлт, авто замын сүлжээг шинэчлэх, нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, эрх зүйн зохицуулалтын хүрээнд таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. Үүнийг дагаад Засгийн газар “Монгол Улсын шүдний өвчин” болсон хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй төсөв шийдэж өгсөн. Мөн Богдхаан төмөр зам, хурдны зам зэргийг дэмжиж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.
Түүнчлэн сая, цагаан сарын үеэр Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой хоёр томоохон төслийн асуудал яригджээ. Айлчлалын бүрэлдэхүүнд яваад ирсэн Хотын дарга Д.Сумьяабазар “...Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхнийх нь хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. ...2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан. Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийн түвшинд явж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгаж чадна гэж бодож байна” гэж ярьсан. Хотын дарга Д.Сумьяабазар лав түгжрэлийн тухайд иймэрхүү чиг шугамтай үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, хотын түгжрэлийг бууруулах ажлыг засагтай хамжаад бодитойгоор эхлүүлсэн байна. 30 жилийн хугацаанд хийгдээгүй ажил шүү дээ.
Харин эдгээрийг хийхэд, түгжрэлтэй холбоотой бусад асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг хаана ч үгүй. Тэгэхээр хот өөрөө хөрөнгө босгох шаардлагатай. Хот ч гэж, Д.Сумьяабазар ийм менежмент хийх үүрэгтэй болчихож байгаа юм.
Ерөөсөө энэ түгжрэл чинь Улаанбаатар хотын бүтэн 30 жилийн “хөгжил”-ийн үр дүн шүү дээ. Өнгөрсөн 30 жилд хот яаж “хөгжиж” ирснийг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Газрын наймаатай холбогдоогүй Хотын дарга байсангүй. Газрын наймаанаас нь эхтэйгээр Улаанбаатар хотын төлөвлөлт, архитектур бүрэн алдагдсан.
Тиймээс Д.Сумьяабазар нар байж болох хамгийн боломжит хувилбарыг тооцож, дээрх Богдхаан төмөр зам, хурдны зам, хөнгөн галт тэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон хэрэг. Дээрээс нь энэ түгжрэл хотын иргэдийн “тархи”-тай ч холбогддог.
Нэмээд, хот өөрөө асуудал ихтэй. Тэр аяараа аж ахуйн ажил л даа. Өнөөдөр энэ хотод Монгол Улсын хүн амын тал буюу 1.6 сая хүн ажиллаж, амьдарч байна. Тэр утгаараа хүний бүхий эрх, бүх хэрэглээг эрүүл, аюулгүй хангах үүргийг бас хүлээнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор хотоос олгодог 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 2022 оны хоёрдугаар сарын 15-нд үйлчилгээний салбарын цагийн хязгаарлалтыг цуцаллаа. Гэвч бүгдэд таалагдахгүй. Заавал нэг шүүмжлэл гарч ирж байгаа юм. Зовлонтой л ажил. Гэхдээ Д.Сумьяабазар энэ бүгдээс халширч, таалагдах гээд гүйгээд байдаггүй шиг байгаа юм.
Өөрөө “...Бид түгжрэлийг бууруулах ажлын төлөвлөгөөг гаргалаа. Гэлээ гээд маргааш нь хийнэ гэсэн үг биш. Шат дараатайгаар хэрэгжүүлнэ” гэж хэлээд л гөвүүлж харагдсан. Гэтэл бодит үнэн нь энэ. Өнөөдөр эхэллээ гээд өдөртөө түгжрэлгүй болчихгүй. Өргөс авсан юм шиг түгжрэл арилахгүй.
Энэ хооронд зарим механик зохицуулалт хэрэг болдог. Дэлхийн том хотуудад ч ингэдэг. Тухайлбал, зарим сургуулдийн цагийн хуваарьт өөрлөлт оруулж, автомашины жолооны хүрд, үйлдвэрлэсэн он зэргийг харгалзсан хатуу гэмээр арга хэмжээг авдаг байна. Өөрөөр арга байхгүй. Хотын замыг өргөн болгоё гэх нээ, газар байхгүй. Зарчихсан. Байшин барилга нураалтай биш. Бөөн асуудал болно. Хэдэн гарааш буулгахад хэл яаж гарав даа. Тэгэхээр хотынхон түгжрэлийг бууруулахад хувиа оруулж, жаахан жаахан хязгаарлалт үзэх л хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол өргөс авахад ч өвддөг л юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.53] 2022-03-01 05:40:25

Сумьяабазар ажил хийж зүтгэж байна Оюунэрдэнэ хүрэлсүх нар урьд урьдын ноходуудаас арай өөр байгаа шүү та нарт их итгэж байгаа шүү

Хүн [103.10.21.239] 2022-03-01 05:22:50

Гадаадаас өчнөөн олон машин оруулчаад зам тавихгүй байгаашдээ тэр олон машинд чинь явах зам хэрэгтэй биздээ

Зочин [64.119.20.131] 2022-03-01 04:38:43

42 сая долларынх шиг гүүр тавиад байх юм бол хэрэг алга

Зочин [124.158.126.50] 2022-03-01 02:54:04

Хотын төвөөс наад дүүрэг яам гээд төрийн байгууллагуудаа гаргалдаа тэгээд хотоо хойшоо барилгажуулаад явчих тэгэхээр түгжрэл өрөө алга болоод хөгжил адилхан болчино тэгэхгүй бол одоогийн дэд төвүүд гээд мэлхий хурдаар ажил явна ш дээ

Зочин [122.201.31.96] 2022-03-01 01:55:51

Замын тугжрэл багахан явж пжил цагаа хэмнэе гэвэл дугаарын Тэгш, сондгойгоор одор ээлжлэн явуулах нь хамгийн оновчтой ур дунтэй арга оороор боломжгуйг хумуус бугд харж бна Зам дээр нэг талдаа 5 км газарт очих гэж 1 цаг 40 минут зарж оглоо 6 цагт босч ,6-40 д гараад тугжрээд энэ шуудээ тиймээс онвчтой шийдэл энэ байх Алсдаа хотод метро яаралтай барихгуй бол яагаад ч нэмэргуй хот хун ам хогжиж бна иймд тур гал унтраах аргаар хир хол явахын

Зочин [66.181.181.172] 2022-03-01 01:47:02

10 жилийн боловсролтон эрхэмүүд болох Оюуэрдэнэ Сумъяабазар нарын эргүү хурганууд Монгол орны хөгжлийн бодлогыг тодорхойлоод манай улс үгүй ээ мөн ч хөгжинө дөө

Зочин [192.82.75.133] 2022-03-01 01:44:22

Хотын түгжирлийг бууруулахын тулд төрийн байгуулгууд хамтран ажиллах хэрэгтэй 1 Хотод явж байгаа машины 20 хувь нь хөдөөний дугаартай мөн хотруу орж машин г м д замын цагдаагийн газар ажил зохиох 2 Боловсролын яам харьялалын дагуу хүүхдийг сургахын тулд сургуулиудыг чанаржуулах 3 Харьялалын бусэлсэлт авахгүй хөдөөний хүүхэдийг хотод мөн адил авахгүй байх 3 Шинээр баригдаж байгаа хороололд заавал сургууль цэцэрлэг бариулж түүнийг нь улс худалдаж авдаг байх 4 Буруу рультэй машины импорийг ирэх оноос зогсоох одоо байгаа нь явж л байг шат дараалсан арга хэмжээ авч болно 5 Хотын захиргаа бусад ажлаа шат дараалалтай хэрэгжүүлэх 6 Хотын иргэншлэлгүй хүмүүсийг яаралтай хотоос гаргах хот руу шилжих хөдөлгөөнийг хориглож зогсоох гм

Зочиг [66.181.161.47] 2022-03-01 00:58:11

Жил бур их хэмжээний монго батлуулах юм Тэгээд нэг ч болтугай гуурэн уулзвар хий л дээ

irgen [64.119.23.145] 2022-03-01 00:48:15

hotiin udirdlaga menejmentiin tal deer tui ch medleggui daalgabar bieluulegch, tsunh barigch, bogs doloogch, buleglen hulgailagch nariig abaachij tabichihaad hotiin hogjil yarina gej yuu baihab! Sumika medleggui baij bolno, gehdee door n ajillagsad n adilhan baij bolohgui.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.