“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг болж байна

Aдмин / Хууль

Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Их тойруу, Бага тойрууд буюу хотын төвд аж ахуйн нэгж, байгууллага, их сургуулийн олонх нь үйл ажиллагаа явуулж байгаа нь нягтаршил үүсгэж, нэг төвт хот болгож буй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нь түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, 100 мянга орчим хүүхэд сургууль, цэцэрлэгтээ хувийн тээврийн хэрэгслээр хүргүүлж байгаа юм. Иймээс сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлж, нэг төвт хотоос олон төвт хот болгох, төвлөрлийг сааруулах дэд төвүүдийг байгуулах, уулзваруудыг хоёр түвшинд оруулах гэх мэт ажлуудыг хийж байгааг онцоллоо.

Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.

2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.102] 2022-03-18 05:51:46

Худлаа ярьж байхаар уулзваруудыг гуурэн замаар давхарлах ажил хиймээр байна шуу

Зочин [66.181.187.138] 2022-03-17 11:13:26

Сумъяабазар дарга минь ээ!!! Та зөвхөн түгжрэлд анхаарлаа хандуулаад бусад ажлаа хэт орхигдуулаад байна шүү. Хот чинь хогондоо дарагдаад дууслаа!!! Эмх замбараа гэж даанч алга даа. Хотыг хогноос нь салгахад танд олигтой унац байхгүй болохоор тоохгүй байна уу? Хэт хийсвэр юм ярьж, ярилцлага өгсөөр байх хойгуур чинь хот чинь сүйрлээ!!

Иргэн [59.153.115.83] 2022-03-17 07:01:19

Уузваруудаа анхаараач !!!!!!уулзвр бүрт түгээ жолоочид бас өөрсдөө баруун зүүн замаа хаагааад түгжээ ёстой жүгжирээлээ таарсанмжолочид лгэхээс!!!!!!!!!

Зочин [103.212.116.41] 2022-03-17 18:16:47

Хөөрхий энэ муу 59 153 115 83 түгжрэлээс болоод хэл ам нь орооцолдоод зовлонгийн туйлыг эдэлж яваан байна даа. Сүүлдээ бүүр нүдэн дээр үг хэлж чадахаа байж байна шт.... хөөөрхийй хөөрхийй....

ds [59.153.113.247] 2022-03-17 05:22:49

namiin neren dor davarsan har hulgaichuudaa ta nar tugjree uusgej bna ulsiin hugjild


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.