Архи байнга хэрэглэдэг хүнд хэвлийн таргалалт үүснэ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын гуравдугаар төв эмнэлгээс Цусанд өөх тос ихсэх өвчин үед илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Цусан дахь өөх тос ихсэх нь триглецирид болон холестрин ихдэх үед тохиолдох ба гол төлөв цусны эргэлтний найрлаганд липид байдаг.

Цусанд өөх тос ихсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлс:

  • Цусанд өөх тос ихсэх өвчин нь бие махбодь дахь өөх тосны солилцоонд өөрчлөлт гарч өөх тосны хэвийн бус нэмэгдсэн байдлыг хэлнэ.
  • Цусан дахь өөх тос ихсэх нь триглецирид болон холестрин ихдэх үед тохиолдоно.
  • Цусан дахь өөх тосны хэвийн хэмжээ нь холестерол 200мг/дл-аас, триглицерид 160мг/дл-аас бага байна.

Цусан дахь өөх тос ихэсгэх эрсдэлт хүчин зүйлүүд:

  • Зохисгүй хооллолт – өөх тос, илчлэг өндөртэй хоол хэрэглэх
  • Архи, дарс, тамхины зүйл
  • Илүүдэл жин
  • Удамшлын хүчин зүйл
  • Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт
  • Дааврын эмийн байнгын хэрэглэх
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа муудах
  • Бөөрний хам шинж

Цусанд өөх тос ихсэх өвчний үеийн шинж тэмдэг:

Арьсны өөрчлөлт

  • Хөлрөлт багасах
  • Хэт хуурайших
  • Арьсны нүх томрох
  • Арьсан дээр шар тууралт гарах

Биемахбодийн өөрчлөлт:

  • Биеийн жин нэмэгдэх
  • Өтгөн хатах, гэдэс түгжрэх
  • Хөдөлгөөн удаашрах
  • Сарын тэмдэг алдагдах
  • Нүдний ухархай шарлах
  • Дуу хоолой сөөнгөтөх

Цусан дахь өөх тос ихсэх өвчний үеийн хүндрэл

  • Тархины цус харвалт
  • Нүдний торлогийн гэмтэл
  • Судасны хатуурал
  • Зүрхний шигдээс эсвэл зүрхний дутагдал

Эмчилгээний хоолны зорилго

Байвал зохих биеийн жинд үндэслэн хоногийн нийт илчлэг, шимт бодис болон аминдэм, эрдэс бодисын тэнцвэрийг хадгалж хооллосноор биеийн жингээ хэвийн барьж, цусан дахь өөх тос багасч, даралт буурах ба дагалдах хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.

Зөв хооллох зарчим

  • Биеийн хэвийн жингээ хадгалах
  • Өөх тос нь нийт илчлэгийн 20 орчим хувь байх голдуу ургамлын гаралтай тос хэрэглэх. Жишээ нь: наранцэцгийн тос, гүнжидийн тос, шар буурцагны тос гм..
  • Холестрол их агуулсан хүнсний бүтээгдэхүүн бага хэмжээгээр хааяа хэрэглэх. Үүнд: махны гадар өөх, тахианы махны хальс, гахайн өөх, хавирга, цөцгийн тос, өөхөн тос, зайдас гм.
  • Энгийн нүүрс усны хэрэглэгээг багасагах
  • Талх, гоймон, нарийн боов, жимс, жимсгэнүүд
  • Элсэн чихэр, зөгийн бал, чихэр, шоколад, шарсан хоол, хийжүүлсэн ундаа

Архины хэрэглээг багасгах
Архи нь ямар ч шим тэжээлийн агууламжгүй зөвхөн хоосон илчлэг үүсгэдэг бөгөөд архи байнга хэрэглэдэг хүнд хэвлийн таргалалт үүсч даралт ихсэх, тархинд цус харвах өвчний эрсдэл өндөр байна.

Эслэг ихтэй хүнс хэрэглэх

Төрөл бүрийн будаа, ногоон навчит ногоо, жимс, далайн ургамлыг хэрэглэснээр цусан дахь өөх тосны хэмжээг багасгах ба биеийн жингээ зохиуцуулахад тустай.

Тогтмол идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хийснээр биед хэрэггүй өөхийг задлах, биеийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, биеийн жинг бууруулах зэргээр өвчнийг хянахад сайнаар нөлөөлнө.

Зарим хүнсний бүтээгдэхүүний холестеролын агууламж:

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг танд зөвлөв.


Сэтгэгдэл

1 [202.179.21.248] 2022-03-19 14:14:17

Урт насалж , УДААН ЖАРГААРАА ТА - их боловсоролтой хун б/ а.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.