Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээсэн

Aдмин / Улстөр

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээсэн.

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа 3-р сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН-ын ДоСХ болон Үндсэн дүрмийн хороотой гэрээ байгуулж ардчиллын үнэт зүйлийг тулгуур болгон МУ-ын Үндсэн хууль, Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмыг чанд мөрдөн, намын эв нэгдлийг эрхэмлэн шударга, ил тод, эрх тэгш өрсөлдөхөө гарын үсэг зуран баталгаажуулсан билээ.

Нэр дэвшигчид Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сонгуулийн сурталчилгаагаа Монгол орноо нар зөв тойрон хийж дуусгалаа. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу 4-р сарын 1-ний өдрийн 24 цагаар албан ёсоор зогсч байна.

Ардчилсан намын даргын сонгууль 4-р сарын 3-ны өдрийн 9:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг 4-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах юм.

image

image

#АрдчилсанНам #намын_даргын_сонгууль


Сэтгэгдэл

rr [150.129.143.160] 2022-04-03 06:27:14

Төмөр замын ажлыг зогсоож улсыг хорлон сүйтгэгч яаж намын дарга хийх вэ?

зочин [139.5.219.102] 2022-04-03 05:29:03

Ардчилсан намын гишүүд саналаа өгч байна. Тэдний тухай мэдээгээр байхгүй байхад,харин дарга нарын тухай цаг алдалгүй мэдээлж байна. Монгол улсынхаа иргэдэд алагчилгүй хандая.

zotsin [39.154.233.104] 2022-04-02 06:36:39

s.erden undselelgui bayjisan , ed horongiig n huraah yostoi. tuunii asar barilga bur turiin mongoiig ugaasan , avliga avsanaas ulbaatai. said baihdaa nas barsan humusiin ner deer olon terbom niigemiin daatgaliin mongo avts hulgailsan, niigemiin daatgaliin mongoiig capital bank d bairshuulj avliga avsan , tegeed huu mongo idsen....s.erdeniin hamag bolihaiig shuuh , mordeh , yallahaas naash mongol hugjihgui ee....

зочин [202.126.90.37] 2022-04-02 02:28:03

Амжилт

Зочин [192.82.85.89] 2022-04-02 01:03:26

Энэ Баттулга очдог газраа очоо нуугдах газар хайж явах хэрэггүй .Жинхэнэ луйварчин тонуулч .

Зочин [122.201.22.10] 2022-04-01 21:28:06

Хэрүүлийн бузар болсон энэ АН тарж үгүй болсон нь зөв.Энэ намд итгэж өдий хүртэл явсан гишүүд дэмжигчид нь өөр нам байгуулаад наад балай намаа Эрдэнэтэй нь орхиочээ .

Зочин [66.181.178.235] 2022-04-01 15:59:53

Баттулга одоо шинэ нам л байгуулдаггүй бол намын дарга болох мөрөөдөл нь замхарсан

Зочин [54.36.119.73] 2022-04-01 14:10:02

БАТТУЛГАА АЦНЫХАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ? ХҮНЭЭР ХҮНДЛҮҮЛЖ ҮЗЭХГҮЙ ХОРВООГ БАРАХ НЬ ДЭЭ ЧАОС БАЙНГА АЦ МУШГИНА ХҮН МУУЛНА ЛОЙЦОН ПСДАКК


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.