Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхий нийтийг хамарсан коронавирусний халдварт өвчний хүнд цаг үед Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвартай ажилласан сувилагч та бүхэндээ цар тахлын эсрэг хамтдаа амжилттай даван туулсан явдалд онцгойлон баяр хүргэж талархал илэрхийлье.

Олон улсын сувилагчдын өдрийг Монгол улсад 25 дахь жилдээ “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд мэдлэг, ур чадвараа бүрэн дүүрэн зориулан аюулт өвчнөөс эрдэнэт хүний амийг аварч, асарч сувилж, аз жаргал, хайр энэрэлийг түгээн ажиллаж буй мянга мянган цагаан нөмрөгт баатрууд болох сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье!

Та бүхний минь ариун цагаан буян дэлгэрч явах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.69.171] 2022-05-12 23:14:45

ХАМГИЙН ЭНЭРЭНГҮЙ САЙХАН МЭРГЭЖИЛ ГАГЦХҮҮ СУВИЛАГЧ ХҮНД ЗАЯАЖЭЭ, ҮНЭН ӨРӨВДМӨӨР, ЭНЭРЧ, ХАЙРЛАМААР ХАРАГДДАГ ШҮҮ, ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ ЦАЛИНГ НЬ ЭМЧЭЭС ИЛҮҮ БОЛГО, ОДОО БУЙГ НЬ 3 ДАХИН НЭМ,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.