Түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд санал авч байна

Aдмин / Хууль

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.


Сэтгэгдэл

zochin [202.131.242.227] 2022-05-23 09:00:05

sogtuu joloochin erhiig 10n jileer has esvel nasaar ni barih erhiig has

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:27:58

1

Иргэн [202.126.90.53] 2022-05-22 01:55:57

2-3км газар машин бариад явах юм,БИЕЭЭ бодоод алхаж яваачээ, бүгд хошногоо даахаа байлаа,Ядаж ганцаараа явах үедээ,,

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:27:58

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:27:58

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:27:58

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:25:54

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:25:54

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:25:51

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:25:51

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:25:51

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:25:47

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:25:47

Зочин [103.14.36.250] 2022-05-20 07:37:09

шийдэл болохоор ганц ч асуулт алга, ядаж зарим гудамжаа нэг чигийн болгоод туршаад үзээч эхлээд, тэгээд ч наад сайт санал асуулга чинь шал худлаа явж байна, нэг компютерээс дурын тоогоороо санал өгч болж байна шд

Зочин [202.9.46.12] 2022-05-20 06:53:31

Нарантуул Дүнжингарав Да хүрээ Өгөөмөр зэрэг захуудыг хотоос зайлуулвал түгжрэл 40хувь буурна Сургуулиудыг хамран сургах тойргийг нь хуульчилж өгөх хэрэгтэй

6 төвтэй бодий [43.242.243.213] 2022-05-20 06:01:04

6 хэсэг 6 ижил газар чөлөөлөөд хувийн сургуулийуд эинэлэг е mart гэх мэтийн дэлгүзр барааны зах соёл урлаг гэх мэт бүх үйлчилгээ нь нэг доор 6 аан үйлчилээний төвтэй болуул нэг наран туултай гэх мэт нэг нэг юмтай байхаар хөпөлгөан их байна

Маш чухал [43.242.243.213] 2022-05-20 05:53:08

Хорооллтйн бичлийн араар толгойт дарихийг холбосон 6-8 эгнээ шинэ зам тай болий энэ зам дагуу дулаан бохирын шугамаа явуулахаар хотын утааьай хэсэг өөрөа байштнжахд тутаа түгжирэл 2 лаа багсана шүү бас энэ замаа дагуулаад хувийн сургужль тэр дэлгүүрүүд эмнэлэг гээд 3 том төв байуулвал хотийн төвийн хөдөлгөөн эрс багсага шүү

санал [202.55.188.117] 2022-05-20 04:58:07

Бусдын саналаар ажлаа хийхийн бол та нар шиг малуудаар яахын бэ! Зайгаад тавиад зөв шийдвэрээ гаргаад ажлаа хийж чаддаг нь хийг. Нийтийн эрх ашгийн төлөө олонхийн төлөө шийдвэрээ зоригтой гөргаад ажлаа хий. Буруу талдаа жолооны хүрдтэй машины асуудлаа одоо нэг мөр цэгцлээ. Орон нутгийн дугаартай машиныг хотын төв рүү оруулахад өндөр татвар ав. Орон нутгийн иргэд хотын дугаар аваад байгааг болиул. Авсан нэгнийх нь дугаар сольж орон нутгийн дугаарыг нь өг. Зам хааж дарга нар түгжрэл үүсгэхээ боль. Олныхоо дунд зовлонг нь мэдэж аваг. Замын чанараа сайжруул. Зам тавихад дундаас нь авдг цавчааны мөнгөө авахаа боль чанартай зам тавихад олон нийтийн хяналтыг оролцуулж сайжруул. Эцэст тендерээс авилгал авдгаа зогсоо.

Зочин [203.98.76.9] 2022-05-20 04:24:59

Цоорхой сав дүүрдэггүй хотын төвөөс гарах /баруун, зүүн 4 зам, 32-ын тойрог, нарны гүүр/ урсгалыг чөлөөтэй байлгавал хотын түгжрэл байхгүй байна. Ганцхан жишээ Гарны гүүрийн урд зүгийн чиглэл түгжрэлгүй байвал Баянбүрд-Бөмбөгөр- баруун 4 зам түгжрэлгүй болох ба 1 дүгээр дэлгүүрийн урд, Бөмбөгөрийн урд, Төв замын баруун тийш чиглэсэн замын ачаалал буурна. Автозамын интернет сүлжээний сайтаас түгжрэлийн үеийн зураглалыг харахад Баянбүрд-Бөмбөгөр-Барууг 4 зам хүрэн Нарны гүүрнээс-Нисэх хүртэл ногоон байдаг нь бодит байдалд нотлогддог. Энэ зөвхөн цагдаагүй хөдөлгөөнийг зохион байгуулах чадвартай шууд холбоотой. Зарим ачаалалтай үед цагдаа байхгүй байхад түгжрэл байдаггүй. Мөн Нарны гүүрний урагш даваад баруун тийш эргэж гүүрэн доогуур Нарны хороолол явах замыг нээж өгөх хэрэгтэй

Сургууль цэцэрлэгийг харъяаллаар шилжүүлэх [59.153.115.32] 2022-05-20 04:04:21

Бодлогын чанартай шийднгдчих нэг ч санал алга. Гол шалтгаанаа тодорхойлж чадахгүй тойроод хоосон хувин бариад гүйгээд байхымдаа МАН ыхан

Зочин [202.179.25.136] 2022-05-20 03:11:36

ТӨМӨР ЗАМАА ГАРГАХ, БҮХ ИХ ДЭЭД МСҮТ СУРГУУЛИУДАА ГАРГАХ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ГАРГАХ , ЭМНЭЛГҮҮДЭЭ ХОТЫН ЗАХ РУУ НҮҮЛГЭХ. БҮХ ЦЭРГИЙН АНГИУД БҮХ ШОРОНГУУДАА ХОТООС ГАРГАХ, ,,,ИНГЭХЭД УЛААНБААТАРААС 500,000 ХҮН ГАРНА . УААНА НЬ 700-800 МЯНГАН ХҮН ҮЛДЭНЭ

f [66.181.160.123] 2022-05-20 03:03:30

тахси тээврээ албан ёсны болгоочээ. улсад татвараатөлдөггүй тахси эрхлэгчдээс болж түгжрэл нэмэгдэж байна. өдөржин зогсоол эзэгнэдэг худалдаачдын машинуудаа яах вэ


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.