Согтуугаар хүн дайрч ослын газраас 4 метр орчим зайд зөөвөрлөн орхижээ

Aдмин / Орон нутаг

Цагдаагийн байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багийн нутаг “Хашааны гадна эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад 60 настай, эрэгтэй Х нь урьдчилсан байдлаар зам тээврийн ослын улмаас амь хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Шалгалтын явцад шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, Хэнтий аймгийн харьяат эрэгтэй, 47 настай О гэгч нь 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ амь хохирогчыг дайрч амь насыг нь хохироогоод улмаар гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор ослын газраас 4 метр орчим зайд зөөвөрлөн, замын хажууд орхисон байсныг илрүүлж, хэрэгт холбогдсон сэжигтэй этгээдийг дайчлан баривчилжээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.145] 2022-08-01 12:34:02

dandaa erchuud baih yum aa halag gej


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.