Дотоодын төмөр замын сүлжээ буюу дэлхийн зах зээл рүү чиглэсэн үндэсний эдийн засгийн бодлого

Aдмин / Эдийн засаг

Монгол улсын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтыг Монголчууд өөрсдөө босгосон нь бахархалтай хэрэг болохыг юун түрүүнд онцлох нь зүйтэй.

1. Төслийн тухай товч

Дэлхий нийтийн аж үйлдвэржилт, хүн амын өсөлт, шинэ техник технологийн дэвшил , даяарчлал, улс гүрнүүдийн бие биенээсээ хамаарах хамаарал, материаллаг хэрэгцээ нь хөгжингүй улс орнуудын нөөц шавхагдаж байгаа явдал хөгжиж буй улс орны баялагийг хамтран ашиглах хүсэл сонирхлын үндэс болж байна. Монгол Улс далайд гарцгүй, дэлхийн хүчирхэг хоёр гүрний дунд оршдогоороо онцлог ба эдийн засгийн бие даасан байдлыг олон улсын төвшинд дэмжиж байгаа мэт харагддаг ч өнгөрсөн түүхийн бодит байдал нь ямагт өөрийн хараа байлгахын хүсэгчдийн сонирхол давамгайлах болжээ. Иймд Монголд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн хэдий ч улсын эдийн засагт бололцоотой дэмжлэг үзүүлсэнгүй. Уул уурхайгаас гадаадад экспортолж байгаа баялаг үнэгүйдэх шалтгаан нь тээвэрлэлтийн асуудал юм. Монгол Улсын Их Хурлын 32-р тогтоолоорТөрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Засгийн газрын 2019 оныТаван толгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх тухайтогтоолын дагуу 2012 онд Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч улс төрийн шалтгаанаар зогсонги байдалд ороод байсныг 2018 оноос үргэлжлүүлсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд, төмөр замын нийт урт 414,6 км, трассын дагууд 1 өртөө, 6 өрлөгтэй, төмөр замын голын даац нь 25 тонноор, царигийн хэмжээ 1520 мм- ээр барилга угсралтын ажил явагдсан. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км- ийн бүсэд Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 30 гаран орд газар бий.

Энэхүү төмөр замаар жилдээ 15.0 сая тонн ачаа тээвэр зөөвөрлөх ба хамгийн багадаа 50 жил ачаа тээвэр зөөвөрлөн ОХУ, БНХАУ- ын төмөр замын сүлжээнд холбогдох, далайн боомтуудад хүрэх, дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой.

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл, говийн хөрсний онцлог, усны асуудал, дэлхийн болон улс орны томоохон үйл явдлууд бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгахад тодорхой нөлөөлсөн ч амжилттай бүтээн байгуулж чадлаа.

2. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт

Төмөр замын барилгын ажил 2019 оны 5 сарын 24- ний өдөр эхэлсэн. Доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ЗХЖШ, дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээрУлаанбаатар төмөр замХНН ажиллаж байгаа бөгөөд тус төмөр зам нь Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц нээх, трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх болно.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анх удаа улс орны стратегийн томоохон төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, бүтээн байгуулалтыг чанартай, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин сайжирч, үүрэг чадавхи дээшилсэн.

Цэргийн гэрээт, хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалт зохион байгуулж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслээр Улсын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх аргачлал, төлөвлөлтийг боловсруулж, удирдамжаар ханган, барилга инженерийн ангиудын чадавхыг нэмэгдүүлсэн.

Хурандаа Д. Адъяабазар даргатай Шуурхай удирдлагын бүлэг I нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт Зүүнбаян хэсгийн Зэвсэгт хүчний 4 цэргийн анги, 13 аж ахуй нэгжийг хариуцан ажилласан.

Бригадын генерал Л. Гансэлэм даргатай Шуурхай удирдлагын бүлэг II Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Мандах хэсгийн Зэвсэгт хүчний 6 анги, 19 аж ахуй нэгжийг хариуцан ажилласан.

Хурандаа Б. Эрдэнэбат даргатай Шуурхай удирдлагын бүлэг III Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Мандах хэсгийн Зэвсэгт хүчний2 анги, 17 аж ахуй нэгжийг хариуцан ажиллаж тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ажлын тайлангаас бэлтгэв. Үргэлжлэл бий


Сэтгэгдэл

Ardhvv [108.31.39.151] 2022-08-16 14:50:13

ter tiimee vnen shorongoos yl ugchihsun baihad turiin ordon dotot tangarag urgvvlj chadsan shvv gishvvde ta nar sain bodoh heregtei dotoroo ta nart bolj baiga haragdsan bh gadaad taldaa bol gutamshig haragdsan daa ja erka erliiz hvvhed

Eiaincuh [178.159.37.158] 2022-08-16 10:04:43

buy viagra 200mg online <a href="https://viagrjin.com/ ">sildenafil uk cheapest</a> compare sildenafil prices https://viagrjin.com/

Зочин [202.9.46.152] 2022-08-16 08:47:13

Эртнээс ингэж тайлагнаж ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй байсан юм. Х.Баттулга үнэхээр улс орондоо хэрэгтэй санаачлага, шийдлүүд гаргаж ажилласан нь үнэн. Улстөрд дангаар ноёрхсон МАН-ын уншилтай нам дамжсан олигархи бүлэглэлд хүч түрэгдэн дахин сонгогдож чадалгүй албан тушаалаа өгсөн. УДШ, ҮХЦ, УИХ нь бүгд нэг талд ажиллан Женкогоо унагаж аваад дангаар ноёрхсон. Өнөө хэдэн улс дамжсан Сү.Батболдын хэрэг ч замхарч, бяр нь амтагдсан МАН шоронгийн хулгайчаар УИХ-д тангараг өргүүлж, ёстой л дураараа дургиж эхэлсэн дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.