Жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнийг торгожээ

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зах зээлд худалдан борлуулагдаж буй будааны савлагаа, хаяг шошгололтын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын явцад хаяг шошгололтын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

Тодруулбал “Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошгололт дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: ШӨХТГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.