ӨНӨӨДӨР: Эрдэнбүрэнгийн УЦС-ийн асуудлаар мэргэжлийн судлаач, шинжээч, төслийн нэгжийнхэн тайлбар, мэдээлэл өгөх уулзалт болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮХАҮТ

10:30 цагт: МҮХАҮТ, БНСУ-ын Гуажу хот болон Ханам хотын ХАҮТ-тай санамж бичиг байгуулна.

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

11:00 цагт: “Эрдэнбүрэнгийн УЦС-ийн асуудлаар мэргэжлийн судлаач, шинжээч, төслийн нэгжийнхэн тайлбар, мэдээлэл өгөх уулзалт болно. Утас: 99082638, 88165030

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: “ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик мэдээллийг танилцуулахаас гадна Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулна. Утас: 99797227

УЛААНБААТАР ДАХЬ РУССКИЙ ДОМ /РЦНК/

14:00 цагт: Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн талаар болон тэтгэлгүүдийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

15:00 цагт: Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно. Тус үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Новосибирск, Красноярск, Тюмень, Улаан-Үд зэрэг 20 гаруй хотын их, дээд сургуулийн төлөөлөл оролцож өөрсдийн сургалтын хөтөлбөр, онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулна. Утас: (11)-458682, 88076477


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.