МОНГОЛ ОХИДЫГ ХИЛ ДАВУУЛСАН ГЭХ СИНГАПУР ИРГЭН LOH SIEN CHI ГЭЖ ХЭН БЭ?

Б.Мөнхцацрал / Хууль

Цахим сүлжээгээр монгол охидтой танилцан бэлгийн дарамтад оруулсан, цаашлаад зохион байгуулалттайгаар хил давуулсан үйлдэлд Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэх этгээдийг цагдаа нар саатуулаад байгаа юм. Тэрээр Казахстанаас өнгөрсөн долоо хоногт Монголд ирэн, Баянгол дүүрэгт байрлах “BKH” зочид буудалд байрлаж байхад нь баривчилсан байна.

Мөрдөн байцаалтын явцад Loh Sien Chi-ны гар утаснаас 300 орчим охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг бүхий мэдээлэл олдсон бөгөөд 10 орчим эмэгтэйг хил давуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Loh Sien Chi нь 64 настай, сингапур иргэн. Манай улсад 2013 оноос эхэлж аялал жуулчлалын визээр зорчиж эхэлсэн. Loh Sien Chi-г Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авдаг байсан. Ингэснээр хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.

Тэрээр цахим сүлжээний олон платформд хаягтай. Facebook, Instagram, Youtube, Linkedin зэрэгт бүртгэлтэй. Эдгээр хаягаараа охидтой холбоо тогтоодог байсан аж. Түүнээс гадна Loh Sien Chi өөрийгөө “Өэлүн” хүүхдийн санг үүсгэн байгуулагч гэж өөрийгөө бүртгүүлжээ. Гэвч тус байгууллагын мэдээлэл манай улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байгаа юм.

Хуулийн байгууллагынхан одоогоор Loh Sien Chi-тэй холбогдуулж өөр хэн нэгнийг шалгаж эхлээгүй байгаа аж. Харин хохирогч охидын мэдээллийг нягтлах, дахин өөр хохирогчид байгаа эсэх дээр ажиллаж байгаа юм байна.

Loh Sien Chi нь хохирогч охидыг гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна, сарын 3-6 сая төгрөгийн орчуулагчийн ажилд авна гэх байдлаар танилцдаг байжээ. Тагнуулын ерөнхий газрын мэдээллээр зохион байгуулалттайгаар хил давуулсан монгол эмэгтэйчүүд Мьянмар дахь хууль бус наймааны “КК” гэх паркад барьцаалагдсан гэж байгаа. КК паркад Монголоос гадна Зүүн хойд Азийн улс орны эмэгтэйчүүд ч олноор худалдагдсан. Энэ хууль бус ажлыг зохион байгуулдаг хүмүүс маш олон байгаа. Тэд Loh Sien Chi-ний адилаар улс орноор хэрэн хэсч, хохирогчдоо олзолдог гэж байна.

Яг ийм тохиолдол саяхан Камбожид гарчээ. Тодруулбал, КК паркийн эздийн нэг Камбожид суурьшсан хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотоос баривчилсан байна. Тэрээр нэрээ өөрчилж, компани байгуулан хятад бизнесмэнийн дүрээр хууль бус үйл ажиллагаагаа зохион байгуулж иржээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.173] 2022-10-08 03:43:46

МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТ БҮРТГЭЛИЙН ГАЗАРУУДЫН ХАРИУЦЛАГ МУУГААС ИЙМ БАЙГАА ЮМ МОНГОЛД ХЭЧНЭЭН ХЯТАД ИРГЭН ХУУЛЬ БУСААР АМЬДАРЧ БАЙГААГ ТЭД ОДООЧ БҮРЭН МЭДЭХГҮЙ Ч ДЭЭ

иргэн [202.179.21.218] 2022-10-07 03:40:33

манай охидууд өөрсдөө буруутай зүгээр явж байхад нь танилцвал гэж үү 930

оноч [66.181.160.80] 2022-10-09 09:41:43

дэлхий дээр ийм гэмт хэрэг зөндөө байдаг. охид одоогийн амьдралаасаа амар хялбар салчих арга хайн, энэ тэнд иймэрхүү гоё зүйл ярьсан хүмүүстэй уулзаж, азаа туршдаг гэсэн үг. Гэхдээ, тэр охид ерөнхийдөө юу хийхээ гадарлаж байдаг. монголд бие үнэлээд амьдрал нь дээшлэхгүй юм чинь өөр арга чарга бодсон л гэсэн үг. Яг үүнд ийм гэмт хэрэгтнийг өөгшүүлэх биш хийсэн хэрэгт нь ял өгвөөс зохино өөр зүйлгүй.

0000 [103.57.93.146] 2022-10-07 03:27:55

САДАР САМУУНЫ ТУХАЙ ХУУЛЬ ГАРГАЖ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАРУУЛЬ ГЭР БҮЛИЙН ХУУЛИЙГ ЧАНГАЛАЖ ХАРИУЦЛАГЖУУЛ БААР ЦЭНГЭЭНИЙГАЗАР ДЭН БУУДАЛ БА ЗОЧИД БУУДЛИЙН ТООГ ЦӨӨЛӨЖ 24 ЦАГЫН ЦАГДААГИЙН ХЯНАЛТАЙ БОЛГО 8 НЭРИЙН НЭРТЭЙ ДЭЛГҮҮРЭЭР АРХИ ЗАРДАГЫГ ЗОГСОО АРХИЫГ ХОРООНД НЭГ24 ЦАГЫН ДЭЛГҮҮР ГАРАЖ ЦАГДААГИЙН ХЯНАЛТАД ЗАРАЖ БОРЛУУЛЖ БАЙХ ЗЭРЭГ АЖИЛ ХИЙХ ХЭРЭТЭЙ БАЙНА АРХИ ДАРСАНД ДОНТОГЦОД ОЛОН БОЛЖ ӨРХӨД НЭГ ХҮН БИ БОЛОО ДЭЭРЭХ НЭР ДУРДСАН БҮХНЭЭС БОЛЖ ЭЦЭГҮЙ ХҮҮХЭД ОЛНООР БИ БОЛЖ ЦУС ОЙРТОН МОНГОЛЫГ МӨХӨӨХ ЗҮГРҮҮ ЯВУУЛАЖ БАЙНА

DR. ADITYA [197.211.53.45] 2022-10-06 16:09:06

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL.@GMAIL.COM

Зочин [203.91.115.56] 2022-10-06 15:47:18

Энэ хүн огт сонин биш. Манай охид ямар аймаар юм бэ? Үхсэнийх нь боловсрол, нийгмийн байдал? Хар л даа. 60 гарсан эртэй заваараад явж байдаг. Зүгээр л янхнууд болцын байна.

Зочин [203.91.115.56] 2022-10-06 15:44:55

Гүй тэр харилцсан охидыг нь жагсаалтаар гаргаж зарлая аа. Монгол эмэгтэйчүүдэд сургамж болог.

иргэн [202.179.21.218] 2022-10-07 03:40:31

хид өөрсдөө бурутай зүгээр байхад нь дуудвал гэж үү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.