Г.ЭРДЭНЭБАТ: ЭРХ БАРИГЧДЫН ЗҮГЭЭС ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАСАН ЗҮЙЛС ИХ ХИЙХ БОЛСОН DNN

Aдмин / Улстөр

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.


- С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдлөг ямар шатанд явааг хэн ч мэдэх боломжгүй байна -

-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жил болжээ. Дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна...

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар олон янзын байр суурийг илэрхийлж байна. Нийгмийн хөгжил өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шаардаж байна л даа. Монгол Улсын нийгмийн нөхцөл байдал 1992 оных шиг биш байна. Тийм учраас тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд орох нь зөв байх. Нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд оруулах дүрэм тогтоочихоод түүнийгээ баримтлахгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийх нь буруу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа найман жил дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэж баталсан. Гэтэл дараа жил нь л өөрчилчихсөн. Нэг дүрэм тогтчихоод түүнийгээ дараа жил нь өөрчлөөд байх юм бол үүнийг дүрэм гэж хэлэх боломжгүй болчихож байгаа биз дээ. Би бол үүний эсрэг байна. Зуд нэг жилийнх, журам 1000 жилийнх гэдэг. Хууль журам олон жил оршин тогтнож, тогтвортой үйлчилж явснаар иргэд дагаж мөрддөг болдог. Ийм байдал Монгол Улсын Эрүүгийн хэргийн нөхцөл байдалд хүртэл нөлөөлдөг. Жилээс жилд гэмт хэрэгтнүүд ял шийтгэл аваад явж байтал ойр ойрхон гэнэт Өршөөлийн хууль гаргачихдаг. Гэмт хэрэг үйлдэх дадал зуршилтай болчихсон хүмүүс байна.

Жишээ нь, хулгайн гэмт хэрэг үйлдээд ойр ойрхон шоронд орчихдог. Тэр хүмүүс ойрхон нэг Өршөөлийн хууль гарах байх, тэмдэглэлт ой юу билээ гэж боддог болчихлоо. Зарим нь гэмт хэрэгт холбогдох үеэсээ л үүнийгээ бодож эхэлчихсэн байдаг. Ингэхээр Эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс айх нь хүртэл багасчихаж байгаа юм.

-Гишүүдийн тоог улс төрийн намын хөгжил, хүн амын тоо, төлөөлөх эрхийг хангах үүднээс нэмэх шаардлагатай гэдэг. Гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Магадгүй парламентын төлөөллийн тоог нэмэх нь ач холбогдолтой байх. Энэ нь шийдвэр гаргах, ард түмнээ төлөөлөхөд хэт олон хүнийг төлөөлөөд байна гэдэг утгаараа биш. Өнөөдөр аль нэг аймгаас сонгогдож байгаа УИХ-ын гишүүн харилцан адилгүй иргэдийг төлөөлж байгаа. Асуудал үүндээ биш л дээ. Гишүүдийн тоог нэмэхийг шаардаж буй нэг гол хүчин зүйл нь УИХ-ын гишүүд иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж, хамгаалж чадаж байна уу гэдэг асуудал. Орон нутгаас сонгогдсон, ялгаагүй нэг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний нэн тэргүүний асуудал нь сонгогчдынхоо өмнө нүүр бардам очихын тулд маш өчүүхэн сонгогчдын бага хувийн эрх ашгийн төлөө их золиос гаргах хэмжээний богино бодолтой богино зайн улстөр хийх явдал боллоо. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог өөрчилж нийтлэг эрх ашгийг бодох хүн гаргаж ирэх тогтолцоо шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хэдэн сум дундаас сонгогдсон УИХ-ын гишүүн тухайн сумандаа мундаг улстөрч болж үнэлэгдэхийн тулд суманд амьдардаг хүүхдийн тооноос тав дахин илүү хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль барьдаг. Ийм улс төрөөс салахын тулд энэ улсад ямар асуудал нэгдүгээрт чухал вэ гэдгийг бодож үзэн түүний төлөө шийдвэр гаргахад улс төрийн оноо нь ирдэг хүмүүс УИХ-д байх ёстой болчихоод байна.

Өнөөдөр Улаанбаатараас сонгогдсон 20 гаруй гишүүд л Улаанбаатарын асуудалд хариуцлага хүлээх болчихоод байна шүү дээ. Бид 76-гаа өөрчилнө гэвэл их түвэгтэй. 76 гишүүний 38 нь пропорциональ сонголтоор гарч ирж, үлдсэн 38 нь тойргийн сонголтоор гарч ирнэ гэвэл гишүүдийн тоог нэмэхгүй байхад болно. Хамгийн гол нь манайд тэр боломж хэцүү. 76 тойргийг нэгтгэж чадахгүй тохиолдолд нийтийн эрх ашгийн төлөөх улстөрчдийг гаргаж ирэхийн тулд мандатын тоог нэмж 76-гаа олон болгох хэрэгтэй байх. За харин тэр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд олон хүнтэй парламенттай байх шаардлагатай гэх үндэслэлийг бол ёстой хэлж мэдэхгүй байна.

-Нийгэм, эдийн засаг хүндэрсэн үед ямар хууль батлах шаардлагатай юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд ч тэр, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх түвшинд ч тэр хамгийн их орхигдож байгаа зүйл бол хүний эрхийн асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийг хэрхэн хуваарилах, төвлөрүүлэх вэ гэдэгт л анхаарч өөрчлөлт оруулсан. УИХхэмжээлшгүй эрх мэдэлтэй байх тухай, цаашилбал УИХ-ыг Засгийн газар яаж гартаа оруулах тухай л голлож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. 1992 оноос өдийг хүртэл Үндсэн хуулийн 2 бүлэг буюу хүний эрхтэй холбоотой хэсэгт ямар ч нэмэлт, өөрчлөлт ороогүй. Монголын нийгэмд хүний эрхийг зөрчсөн олон асуудал гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байгаа эсэх нь энд л байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд дандаа засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд орсоор ирсэн. Гэтэл жишээлбэл, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс хэзээнээс өмгөөлөгчөө авах юм, өмгөөлөгч нь тэр хүнийхээ эрх ашгийг хамгаалах талаар юу хийх нь өнөөдрийг хүртэл ойлгомжгүй. Үндсэн хуульд энэ хамгаалалтыг бэхжүүлсэн ямар ч зүйл заалт ороогүй. Үндсэн хуульд хүний эрхийн суурь зарчмууд бий. Түүнийг найдвартай болгож баталгаажуулах заалтууд орох ёстой юм.

-Хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байна гэж залуус их ярих болжээ?

-Эрх баригчдын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зүйлс их хийх болсон. Хуулиар тогтоосон үндэслэлээс гадуур, үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөг хязгаарлаж байна. Үүнийг нь залуучууд эсэргүүцэж янз бүрээр л байр сууриа илэрхийлж байна. Дабль стандарт байж болохгүй гэх мэтээр эрх чөлөө хязгаарлаад байна шүү гэх дохиог нийгмээс өгсөөр л байгаа.

-Цар тахалд зориулсан хууль нийгэмд тустай хууль байж чадсан уу?

-Харамсалтай нь үгүй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр чухал заалтууд орсон боловч хэрэгжилт нь харин төрийн байгууллага албан тушаалтнууд цар тахлын үеэр яаж чөлөөтэй ажиллах вэ л гэдгийг зохицуулсан хууль болоод дууслаа. Төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдож, төрийн худалдан авах ажиллагааг тендергүй зохион байгуулах л энэ хуулийн хэрэг гарч байх шиг. Энэ хууль батлагдсанаас хойш төрийн удирдах шийдвэр гаргах албан тушаалд хичнээн хүн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байв даа, нэг тоо яваад л байсан. Бид ганц нэг дуулиантай тохиолдлыг мэднэ.

Маш олон албан хаагчид өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчээр албан тушаалаа хашсаар байна. Тэр хүмүүс төрийн албыг хаших мэргэжлийн шаардлагыг хангасан болов уу. Мэдэхгүй ш дээ. Маш олон төрийн худалдан авах үйл ажиллагаа сонгон шалгаруулалт хийх журмаа зөрчөөд журмыг нь баримтлалгүйгээр хийгдээд явсан эсэхийг бид мэдэх ч боломжгүй болчихлоо.

-Монгол бол авторитар орнуудаар хүрээлэгдсэн улс. Иймээс нэг нам хэт давамгайлах нь эрсдэлтэй гэж иргэд ч, хуульчид ч ярих юм...

-Хүн эрх мэдэл засаглалыг хэрэгжүүлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа бусдад байгаа эрх чөлөөг илүү үзэж эхэлдэг. Монголд яаж илэрдэг вэ гэхээр монголчуудад эрх чөлөө тохирохгүй юм байна, хатуу гараар барих ёстой юм байна гэх үгээр илэрдэг. Олон дарга хэвлэлд ярихгүй ч ардуур нь монголчуудад ардчилал эрх чөлөө гэдэг зохихгүй юм байна гэлцэх нь сонсогддог. Эрх баригчтай эрх мэдлийг нь булаацалддаг зүйл бол эрх чөлөө.

Хүн хэдий чинээ эрх мэдэл дээр удах тусмаа иргэнийхээ эрх чөлөөг ад үзэж эхэлдэг. Энэ бол нэг төрлийн зүй тогтол маягийн юм уу даа.Ямарваа нэгэн эрх мэдлийг нэг тал, нэг хүч өөртөө удаан барих тусмаа хүний эрх чөлөөг хумиад байдаг. Энэ үзэгдэл найман жил нэг нам засгийн эрх бариад ирэхээр Монголд ажиглагдаж эхэлсэн байж магадгүй шүү. Үзэл бодлоо, илэрхийлэх хэвлэн нийтлэхээс эхлээд л.

-Социализмын нийгмээсээ монголчууд салж чадахгүй байна уу?

-Хамгийн том нэг зовлон энэ асуултад байна. Бид нийгмийн аливаа үйл явдалд хандах хандлага, сэтгэлгээ эрх чөлөөт нийгэмд амьдрах дадал зуршлыг авч чадаагүй байна. Бид эрх чөлөөгөө яаж хамгаалахаа мэдэхгүй. Чөлөөт нийгэмд хүн хэрхэн эрх чөлөөгөө хамгаалах, хэрхэн хууль дүрмийг баримталж амьдрахдаа суралцахгүй байна, энэ л том асуудал болоод байна. Социализмын үед амьдарч байсан хүмүүс өнөөдөр нийгмийн зонхилох масс биш болчихсон ш дээ. Яаж хувийн халдашгүй байдал орон зайгаа хамгаалах юм, яаж хуулийг бусдад түвэггүй, өөрөө чөлөөтэйгөөр хэрэглэж эрх чөлөөгөө эдлэх юм.

Хуулийг яаж эрх чөлөөтэйгөөр дагахаа бид мэдэж байна уу. Энд л том асуудал байна. Бид энэ нийгмийнхээ үнэт зүйлийг олж авч, хадгалж, хамгаалж, хэрэглэж чадахгүй байна. Чөлөөт нийгэмд яаж амьдрах ёстой юм, түүнд зориулж хүн өөрчлөгдөх ёстой. Иргэний боловсролыг хүмүүст олгох ёстой. “Адгийн зарга 10 хоног” гэдэг үг социализмын үеийн номлол биш ш дээ. Бүр хуучных. Шүүх гэж юу юм.

Шүүхэд яагаад хандах ёстой юм. Чөлөөт нийгэмд хүн эрхээ хамгаалах гэж шүүхдэлцдэг. Хуулийн байгууллагаар явахад цаг хугацаа орох ч хүн шүүхээр явж эрхээ хамгаалдаг юм гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Үүнийг нь дагалдаад нийгэмд хүний эрхийг хамгаалдаг, төртэй эрх чөлөөгөө хамгаалж заргалдахад нь тусалдаг институци, тогтолцоонууд бий болох ёстой. Бид энэ цаг үедээ зохицон амьдрах сэтгэлгээ хандлагатай болоогүй л байгаа байхгүй юу. Шинэ цаг дотроо шинэ цагийнхаа тархиар амьдрах хэрэгтэй байна.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг задарчихсан. Таны хянасан хэрэгт холбогдсон хүмүүс одоо эрх чөлөөтэй байгаа. Эргээд хууль хяналтынхан эрүү шүүлтийн хэргээр хариуцлага хүлээлээ. Гурван шатны шүүхээр ял сонссон хүмүүс буруугүй болж хувирсан явдал олон нийтийн анхааралд одоо хүртэл байна. Хэргийн захиалагчийг олон нийтэд зарлана гэсэн ч зарласангүй. Дахиад л энэ хэрэг замхарчихав уу. Энэ хэрэг юу болчихов гэж асуух цөөн хүмүүсийн нэг та шүү дээ?

-С.Зоригийн хэргийг нууцаас гаргана, хэсэг нөхөд хууль зөрчиж мөрдлөг явуулсан, хүн хэлмэгдүүлсэн гээд хэргийн хоёр холбогдогчийг суллаж явуулсан. С.Зоригийн хэргээс нуух юм байхгүй, бүгдийг нь ил болгоно гэж ард түмэнд ам мөчиг өгчихөөд бүх зүйлийг зогсоогоод хэргийг шалгаж байсан хүмүүст ял тулгаад шийтгэсэн хүмүүсээс асуу. С.Зоригийн хэргийг ил болгоно гэж бүх монголчуудыг хуурсан ш дээ. Хэрэв бүх зүйл ил болчихвол би ярья гэж бодож л байсан. Хоёр хүнийг нь суллаж явуулсан, мөрдсөн шалгасан хүмүүс шийтгүүлсэн харин хэрэг нууц хэвээрээ, бүр таг болчихсон. Өнөөдөр хэргийн мөрдлөг ямар шатанд явааг хэн ч мэдэх боломжгүй хэвээрээ л байна. Тэгэхлээр хэргийг ил болгоно, захиалагчийг зарлана гэж байгаад бүр нууцалчихсан хүмүүсээс энэ талаар асуух хэрэгтэй байх

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2022-10-10 01:17:57

Элбэгдоржийн заавраар ажилладаг хүмүүс бодит байдлыг нуусаар ирсэн. Э.Бат-үүлийг мултлахын тулд Чимгээ Содномдорж нарыг хэлмэгдүүлсэн.

Зочин [99.230.64.174] 2022-10-08 20:43:35

Хүний эрхийг уландаа гишгэсэн энэ хүнийг шоронд хорих болоогүй юу?!?

зочин [202.21.127.160] 2022-10-07 04:17:38

Содномдаржаа Чимгээ нарыг яргалсан нь хүний эрхийн зөрчил биш үү Ийм юм ярьж байгаа хүн эрүүл үү

Зочин [103.14.36.250] 2022-10-07 04:05:24

Nyamdorj psdaa yugaa hiigeed baigaa novsh ve, huuliin daguu shiitgelee huleegeed deelee nomroosei!

Зо [202.9.40.246] 2022-10-06 23:47:33

Элбэгдоржийн 3_н бөгс долоогч ийн нэг нь энэ бузар нөгөө нь хурц бас нэг солиот нь өнөр баяр гэгч малуудыг орос руу цэрэгт явуулья

ӨВГӨН [66.181.177.224] 2022-10-07 13:44:55

яаг үнэн эбиигиин бөгс долоогчиин нэг ардчилсан намынхан энэ мэтээс бүр доошоо боллоо доо бас л хүн хог шиг санагддаг тр

DR. ADITYA [197.211.53.45] 2022-10-06 16:03:48

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [203.91.115.56] 2022-10-06 15:58:27

Нэг зүйлийг маш зөв хэллээ. Монголчууд социализмын сэтгэлгээгээрээ чөлөөт нийгмийнхээ ололтыг хэмжих гээд зүтгээд байгаагаас бидний хамаг зовлон эхлэж байна. Шинэ нийгмийн ололтыг шинэ тархиар хэмжих хэрэгтэй. Тэр шинэ тархи нь Москвагаас хуулбарлаагүй, Бээжин Вашинтоноос баримжаа аваагүй өөрсдийн маань тархи байх хэрэгтэй. Муу ч сайн ч өөрсдийн толгойгоор эрэгцүүлж сурцгаая!

унштгч [103.212.117.120] 2022-10-07 02:32:55

ок

Магнай [199.119.232.223] 2022-10-06 12:03:45

Гөлөн гөлөн гэсэн хөгийн амьсгаа, новш

Irgen [178.165.174.66] 2022-10-06 11:08:33

Ene buzar baliar mongoloos yaj salah wee? Tur n buzar zawaan ard tumen n buur Burhan sahuisdaa l itgedeg! Yu bolood bn we ene mongol!!!

Зочин [64.119.17.56] 2022-10-06 06:45:04

Элбэгдоржийн бөгсний алчуур бас ингэж хуцаж байна ккк

ЗОЧИН [202.9.40.73] 2022-10-06 06:25:11

ЭРДЭНЭБАТ ГЭГЧ ЭНЭ ГӨЛИЙСӨН АНИВЧАА БУЗРЫН АМНААС ХҮНИЙ ЭРХ ГЭСЭН ҮГ ЯАЖ БАГТАЖ ГАРДАГ ЮМ БОЛ? ЭНЭ БУЗАР ХӨӨРХИЙ ХЭДЭН ЯДАРСАН АМЬТДЫГ ЭЛБЭГДОРЖИЙНХОО ТУШААЛААР НӨГӨӨ ХУРЦЫНХАА ДААЛГАВРААР ЯАЖ БАЛЛАЖ АМЬ АМЬДРАЛААР ТОГЛОЛОО. ЁСТОЙ ҮЗЭШГҮЙ МУУХАЙ АМЬТАН ГЭВЭЛ ЭНЭ ЭРДЭНЭБАТ ГЭГЧ ШҮҮ, АРД ТҮМНИЙ БҮҮ ДОРОМЖИЛ, ХЭНЧ ЮУГЧ МАРТААГҮЙ ШҮҮ, БУЗАР АА!!!


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.