Л.Энх-Амгалан: Монгол Улс нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардлаар ХАМГИЙН ЯДУУ орны тоонд ордог

Aдмин / Боловсрол

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-ДНБ-ний 4.5 хувийг боловсролд зарцуулж байгаа. Энэ жил урсгал зардалд 14 орчим хувийг зарж байгаа. Энэ тоо боловсролоороо тэргүүлдэг хүмүүсийн жишигт хүрсэн. Нэг хүүхдэд ногдож буй боловсролын зардал 490-хэн мянган төгрөг. Энэ мөнгө хамгийн ядуу орны тоонд ордог. Гэтэл олон улсад нэг хүний зардал 8000 ам.долларт хүрсэн.

Ингэхээр ДНБ хэмжээ хэт бага байна. Малчны хүүхдүүд долоон насандаа сургуульд орох эрх нь одоо ч нээлттэй байгаа. Бид аль болох сургуулийн насаа доошлуулж байгаа. Хүүхэд нэг жилд сургуульд сурсан хугацаанаас хамаарч, ирээдүйн орлого нь нэмэгддэг гэдгийг олон улсад тогтоосон. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийн гол үзүүлэлт нь тухайн улс оронд хүүхэд дунд сургуульд хэдэн жил сурч байна вэ гэдэг юм. Мөн цахим сургалтын хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлж буй.

Их дээд сургуулийн гажуудлыг судлахаар найман ажлын хэсэг гарч ажиллаж байна. Их дээд сургууль төгссөн зургаан оюутны дунд нэг л ажлын байр оногдож буй. Гэтэл МСҮТ төгссөн хоёр хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байгаа. Их дээд сургууль дипломгүй ажилгүйчүүдийн армийг бэлтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид хэдэн их дээд сургуулийг эрхийг цуцлаад энэ асуудлыг цэгцлэхгүй" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [202.131.229.246] 2022-10-09 06:28:28

шоу интертаимент сайд дараагийн сенсацаа дэгдээх болоогүй юу боловсорлыг хоцрогдолыг яаж арилгах вэ гэхэд хийчээлүүдийг хольж оруулана гэж ярьдаг тэнэгийг сайдаар томилсон бид сэргэх үү

оноч [66.181.160.80] 2022-10-09 09:38:41

сард 330 жилд 4000 доллар юм шүү. жилд хүүхэддээ засаг 150 доллар зарцуулж буй нь маш бага бнаа л гэж буй юм.

Onoch [66.181.160.80] 2022-10-09 09:37:54

Ингэж ярьж ойлгуулж байж, төсөв мөнгөө нэмэгдүүлнэ. Гол хязгаарлаад байгаа юм монгол улсын олж байгаа мөнгө бага болохоор тэр шүү дээ. 1 хүнд оногдох мөнгө нь жилд 330 ам доллар буюу жилд 4000 доллар. тэгэхээр хүүхэддээ жилд дөнгөж 150 доллар зарцуулдаг гэсэн үг. Гэхдээ энэ дүн нь ЗГ-аас 1 хүүхдэд зарцуулж буй мөнгөн дүн. зүгээр л нэмэгдүүлэх шаардлагатай.

Гарам [103.26.195.115] 2022-10-09 04:17:12

Энэ Монгол улсад болж байгаа юм байна уу. Бүх зүйлээрээ муудчихсаныг нь эрх баригчдын өөрсдийнх нь амнаас л сонсох юм. Тэгээд энэ 10 гаруй жилд эд нар л засаг төрийн эрхийг барьсан санагдах юм. Улс орныг ийм болгосноо үнэнээр нь хэлээд биднийг тавлаад л байна даа. Эдийн засаг, мөнгө санхүү, нийгэм, соёл, боловсрол, эрх зүй, гэмт хэрэг, эрүүл мэнд гээд бүх үзүүлэлтээрээ дэлхийд доороосоо тоологдох үзүүлэлттэй юм уу...яасан ч сэргэдэггүй, сэргээдэггүй..үйлийн үртэй хүмүүс вэ.

зочин [192.82.69.130] 2022-10-08 07:56:33

Энд ямар боловсролын тухай яриад тооцоолоод байгааг ойлгосонгүй. ЕБС уу? Их дээд сургууль уу? нийлүүлээд үү? Зөвхөн улсын сургуульд оногдох зардлыг тооцоод байгаа юмуу? Монголын хувийн ЕБС, их дээд сургуулиудын төлбөр өндөр хөгжилтэй орнуудынхаас ч бараг их биз дээ? Төрийн болон хувийн ЕБС, их дээд сургуулиудыг бүгдийг хамааруулан тооцвол их өөр дүн, төлбөр, зардал гарах байх даа? Хувийн цэцэрлэг, хувийн сургалтын төв, дамжаа хэт олон, асар өндөр үнэтэй биз дээ? Хамгийн бага зардлаар сурдаг ч гэсэн Монгол хүүхдүүд дэлхий шатар, оюун ухааны ба янз бүрийн олимпиадад маш амжилттай оролцоод эхний байранд шалгараад байдгийг юу гэж ойлгох вэ? Монголд ийм олон чанаргүй, мөнгөний төлөөх их дээд сургуулиуд байх нь үнэхээр шаардлагагүй, утгагүй биз дээ? Сайд та үүнийгээ эхний ээлжинд цэгцлэх нь зөв юм биш үү? Монголын бүх салбар гадаадаас ба төр засгаас их хэмжээний зардал мөнгө, хөрөнгө байнга нэхдэг хууч өвчтэй болчихсон юм биш үү? Монголын боловсролын систем бүхэлдээ дампуурчихсан уу?

Уншигч [103.10.21.250] 2022-10-07 11:47:56

ТИЙМШДЭЭ зарлаад байх юу байсан бэ бүх үзүүлэлтээрээ сүүл мушигдаг


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.