ОХУ-ЫН ИРГЭНД АЛХААР ЦОХИУЛАН НАС БАРСАН ИРГЭНИЙ ДҮҮ: ГЭНЭТ ИНГЭЭД ХЭРЦГИЙГЭЭР АЛУУЛЧИХААР АЙМШИГТАЙ БАЙНА

Д.Тулга / Эрүүл мэнд

Есдүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын иргэн танхайрч, монгол хүнийг алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар гэмтэл авсан иргэн ГССҮТ-д яаралтайгаар очиж эмчлүүлсэн ч шархаа даалгүй нас барсан байдаг. Тухайн хэргийн хохирогчийн дүүтэй ярилцлаа.


-Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа ямар шатандаа яваа бол?

-Тухайн хэргийн талаар хэрэг мөрдөлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч болохгүй гэж цагдаагаас сануулсан л даа.

-Тухайн хэрэг явдал хохирогчийн гэрт болсон юм шиг байна лээ. Тийм үү?

-Тийм. Амралтын өдөр манай ахыг гэртээ амарч байхад нь хөрш залуу нь өглөөний 06:00 цагийн үед унтаж байхад нь хаалгыг нь тогшоод дуудсан юм байна лээ. Тэгээд тухайн гурван Орос хүнд байраа түрээслүүлэхээр гэрээ байгуулаад оруулах гэсэн боловч хаалга нь гацаад онгойгоогүй. Манай ах онгойлгож өгөх гэж байхан хичээгээд чадаагүй арга буюу гэртээ оруулсан юм билээ. Тэр болгон нь орцных нь камерын бичлэгт бичигдсэн. Гэвч тухайн бичлэгийг ар гэрийнхнээс нь хэн ч үзэж амжаагүй байхад цагдаа нар эд мөрийн баримтаар хурааж авсан. Одоог хүртэл бичлэгийг бидэнд үзүүлээгүй байгаа.

-Цагдаагаас та бүхнийг хохирогчийн байр сууринаас мэдүүлэг өг гэж дуудсан уу?

-Дуудсан. Тэр талаар би нарийн мэдэхгүй л байна. Өмгөөлөгчөөрөө л дамжуулаад байх шиг байна лээ.

-Хэрэг гараад нэлээд удлаа. Шүүх шинжилгээний хариутай та бүхнийг танилцуулсан уу?

-Гарсан байх аа. Би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч болон ах, эгч нар мэдэж байгаа байх.

-Талийгаачийг хэзээ нутаглуулсан бэ?

-Хоёр долоо хоногийн өмнөх баасан гаригт гаргасан. Ийм хэрэг гарсны дараа дэн дун л явна. Өөрийгөө сатааруулах юу ч хамаагүй хийж байна.

-Талийгаач ямар ажил мэргэжилтэй, юу хийдэг хүн байсан бэ?

-Хувиараа барилгын ажил хийдэг байсан. Өөрөө хувьдаа вакум цонхны үйлдвэртэй байсан л даа.

-Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?

-Хувийн юм ажиллуулаад явахаар мэдээж олныг уриалж манлайлж чаддаг, удирдан зохион байгуулах авьяастай, нэр хүндтэй хүн байсан.

-Гэр бүлтэй юү?

-Нэг охинтой. Эхнэр охин хоёр нь Америкт байгаа.

-Эхнэр, хүүхэд нь Монголд ирсэн үү. Сэтгэл санаа нь ямар байгаа бол?

-Охин нь тэнд сурдаг болохоор ирж амжаагүй. Угаасаа гэнэт ингээд хэрцгийгээр алуулчихаар аймшигтай хэцүү байна. Эхнэр, охин нь болон манай гэр бүлийнхний сэтгэл санаа гэж авах юм алга.

-Хэрэг үйлдсэн этгээдүүдтэй уулзсан уу?

-Үгүй. Ерөөсөө уулзаагүй.

-ГССҮТ-д эмчлүүлж байхад нь эмчтэй нь уулзсан байх. Юу гэж байв?

-Нэг их эмч нь “12 жил Гэмтлийн сэхээн амьдруулах тасагт ажиллаж байхдаа есөн жорын хүн үзсэн. Энд сүхдүүлсэн, заазуурдуулсан янз бүрийн л хүмүүс ирдэг. Гэхдээ хүнийг ийм аймшигтай болгосныг анх удаа харж байна” гэсэн.

-Хэрэг мөрдөлтийг хэрхэн шийдээсэй гэж та бүхэн хүсч байгаа вэ?

-Аль болох шударга л шийдээсэй. Монгол Улсын хуулийн дагуу хүнийг онц ноцтой хэрцгийгээр хөнөөхөд ямар ял оноодог юм яг түүгээр нь шийдээсэй л гэж хүсч байна.

-Та эмнэлэгт ахыгаа эмчлүүлж байхад нь харсан уу?

-Харсан харсан.

-Ямар байдалтай байсан бэ?

-Аймшигтай, тэр бол үгээр хэлэхийн аргагүй.

-Харахаас нүд хальтрам уу?

-Түүнээс ч аймшигтай. Тэр бол зүгээр л аймшгийн кино. Хүнийг яаж тийм болгож чаддаг юм бэ.

-Тухайн хэрэг гарсны дараа гэрт нь очиж үзсэн үү. Гэр нь ямар байсан бэ?

-Гэр нь бас аймшигтай болчихсон байсан гэсэн. Би гэхдээ очиж чадаагүй. Биднээс нуугаад битүүмжилчихсэн. Нэг хэсэг оруулаагүй нуугаад байна лээ. Нэгэнт ийм юм болчихсон юм чинь нялх нойтон хүүхэд, хөгшин настай хүмүүсийн сэтгэл санааг үймүүлнэ гээд оруулаагүй байх. Яг ямар болсныг нь хэлэхгүй шүү дээ. Анх дуудлагаар очсон цагдаа нь хэлж байсан. “Харахын эцэсгүй аймаар байсан” гэж хэлсэн. Мэдээж 20, 30 удаа тархийг нь алхаар бяцартал цохичихсон юм чинь орчин тойрон нь ямар л олиг байх вэ дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [59.153.86.85] 2022-10-24 11:29:15

буриадууд ,өвөр монголчууд том улсын бөөрөнд наалдаж царайг нь харж амьдардаг тэдний дийлэнх хэсэг нь уусгалтын үр дүнд сэтгэлсанаа ааш авир нь орос ,хятад болсон цөөн хэсэг нь үндэс угсаагаа хадгалая гэж тууштай бодож хамгаалдаг байнгын хүчирхийлэл дор байдаг . гэхдээ оросын буриадууд орос арьс нөмөрч болдог бол нөмөрөх сэтгэхүйтэй нь энд 70,80 -аад онд ажиллаж байсан мэргэжилтэн гэх СОТ ын буриадуудаас ил харагддаг байсан ,одоо оросууд бага ястанаа үгүй болгох гэж дайнд явуулж байна эрчүүд байхгүй болхоор аяндаа үндэстэн байхгүй болно .1959 онд хятадууд төвөдийн бослогыг дарахад өвөр монгол эрчүүдийг явуулсан дараа нь соёлын хувьсгалын үед айл бүрд нэг хятад залууг туслах малчин гэж суулгасан энэ бол том улсын далдын махчин бодлого

Зочин [202.179.15.114] 2022-10-24 03:34:23

Солонгос, Хятадад гадаадын иргэдийг хилээр ороход нь л улсынхаа хууль, дүрэм болон анхаарах ёстой зүйлсийн талаар танилцуулж урьдчилан анхааруулдаг юм байсан, тэр нь ч үр өгөөжтэй санагдсан. Иргэдээ боддог бол манайх ч гэсэн ийм нөхдүүдэд анхааруулаад явахад болохгүй зүйл байна уу.

Зочин [203.17.23.197] 2022-10-24 03:00:50

Цаазын ялаа сэргээх хэрэгтэй

зочин [150.129.143.15] 2022-10-21 14:45:43

Ийм аймаар харгис хэрцгий оросуудыг эх сайхан Монгол нутагтаа оруулах, агуулах, байлгах хэрэг байна уу? Ийм аймшигтай балмад оросууд дайнд явахгүй гэж зугтаж ирсэн биз дээ? Ийм олиггүй бүдүүлэг зэрлэг оросууд тэр дайндаа явбал таарах биш үү? Бүх насаар нь хорих эсвэл бүр ижил болгох ёстой юмуу? Хамгийн хатуу цээрлэл...

Зочин [202.9.41.128] 2022-10-21 13:55:02

Монголд орж ирээд байгаа олон мянган орос залуус энэ байтугай аймаар юм хийнэ. Монгол хүнийг зодож доромжлох нь орос хүний хувьд нэр төрийн хэрэг байдаг юм.

Зочин [64.119.24.168] 2022-10-21 11:23:52

Манайхан ч далчигнуур шуу

Ард иргэд [202.126.89.134] 2022-10-21 10:52:27

Архи уусны гай

Зочин [103.229.122.91] 2022-10-21 10:05:57

Түрээсийн мөнгө ийн луйвардах гэж байгаад алуулсан гэж бодож бн, зүв зүгээр байсан бүргэд хаалга гацна гэж байхгүй дүү нь худалаа яриад бн.

Зочин [202.126.88.98] 2022-10-21 09:19:46

Novshiin umhii orosuudyg huuj garga l daa

С.Отгонбаяр [103.254.120.82] 2022-10-21 08:16:44

Эх сурвалжаа тавина уу!!!

зочин [66.181.183.32] 2022-10-21 08:03:23

АРХИ УУХАА БОЛЬЧИХ. ТАНИХГҮЙ ХҮНТЭЙ БАЙТУГАЙ ТАНЬДАГ ХҮНТЭЙГЭЭ Ч УУХЫН АРГА АЛГА. ОГТ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ДАЙЛЖ ЦАЙЛААД БАЙХДАА Ч ЯАХАВ ДЭЭ. ДОТРОО БАС НЭГ САНАА АГУУЛЖ Л АРХИДАА БИЗ.

Зочин [122.201.31.3] 2022-10-21 07:31:49

Шал танихгүй зангийн мэдэхгүй юмнуудтай архи ууна гэдэг амиа хутганы ир нь дээр тавьж байна аа л гэсэн үг

u [202.72.247.58] 2022-10-21 05:50:35

Ёстой жагсах бүр ЭСЯ-ны үүдэнд

Зочин [150.129.143.229] 2022-10-21 05:02:59

Архиа боль архиа боль яах гэж архи уудаг юмбэ ёстой хогийн новшнууд юмаа хүний өөрийнгүй архидаад яацорсон малнууд вэ архиа боль гэм


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.