АМГТГ-ААС 10 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Aдмин / Хууль

Ашигт малтмал газрын тосны газраас арваннэгдүгээр сарын 17-нд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан 10 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш хайгуулын 106 тусгай зөвшөөрөл цуцлагдсан болон дуусгавар болсон байна. Үүнээс хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон 77, талбай буцаасан 2, ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжсэн 5, цуцлагдсан 22 байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 2.6 хувийг эзлэх хайгуулын 848 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

АМГТГ-ын дарга Л.Баярмандалын мэдээлснээр, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид 1997-2022 онд хайгуулын ажлын зардалд нийт 2,988,998,553.2 (хоёр их наяд, есөн зуун наян найман тэрбум, есөн зуун ерин найман сая, таван зуун тавин гурван мянган) төгрөг зарцуулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.