Эдийн засаг эргэж сэхэх үү

Aдмин / Эдийн засаг

Инфляци сүүлийн 6 сарын турш огт буурсангүй. Ялангуяа 10 сараас хойш улам л хүндрэлтэй байдал руу түлхсэн хэвээр байна. Өргөн хэрэглээний барааны үнийн огцом хөөрөлт хадгалагдсан хэвээр байгаа нь зах зээлд монгол төгрөгийн ханш унаж, ноён доллар тэнгэрт хадсаар байх нөхцөлд нөлөөлсөөр. Нүүрсний хулгайн асуудал олон газрын хувьцааны үнэд савлагаа үүсгэж, эдийн засгийн эрүүл таамаглал дэвшүүлэхэд хүндрэл учруулж байна.

Монгол банкны мэдээлэлд Инфляцын 47 хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, дам нөлөөг нь оруулж тооцвол 66 хувь буюу инфляцын 2/3 хэсэг нь импортын барааны өсөлт, түүнтэй холбоотой тээвэр логистикийн зардлаас хамаарч байна.

Засгийн газар тээврийн зардалд ухаалаг зохицуулалт нэвтрүүлж экспортын хэмжээгээ улам нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа нь эндээс харагдана.

Үнэ-Цалин ээлжлэн өсөх үзэгдэл болон үнийн өсөлтийн 2 дахь үеийн нөлөө үүсэж болзошгүй байна. Хэрэв цалин хурдтай /инфляцаас давж/ нэмэгдвэл инфляцын төсөөлөл нэмэгдэнэ.Гэтэл иргэдийн цалин орлого мөнгөний ханшийн уналтаас шалтгаалан хаанаа ч хүрэлцэхгүй иргэд өмнөхөөсөө хэрэглээгээ бага багаар танасаар өмсөх идэхийн хооронд өлөн зэлмүүн байдалдаа дасчээ.

• Глобал эдийн засгийн төлөв муудсан нь эрчим хүчнээс бусад түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна.
• БНХАУ-ын эдийн засгийн төлөв экспортын түүхий эдийн үнэд чухал нөлөөтэй байна.
• Ихэнх түүхий эдийн үнүүд оны эхэн үе рүү эргэн буурлаа.
• Гэхдээ геополитикийн хүндрэл түүнээс улбаалсан хязгаарлалтууд эрчим хүчний түүхий эдийн үнийг өндөр түвшинд хэвээр хадгалж байна. Ялангуяа байгалийн хий, эрчим хүчний нүүрсний үнэ огцом өсөөд байна.

Эдийн засгийн төлөв сууриараа ийнхүү сэргэх төсөөлөл ажиглагдахгүй байгаа үед дотооддоо нэн даруй эрсдэл, учирч болох хүндрэлийг даван туулах судалгааг боловсруулан түүндээ таарсан зохицуулалтын бодлого баримтлах амаргүй даваа бидний өмнө тулгарчээ.

Эдийн засгийн бүтцийн реформ, шинэчлэл хийх замаар төрөлжсөн эдийн засаг, улмаар дунд хугацаанд илүү тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой.

Үүнд, эдийн засгийн ач холбогдолтой коридоруудын дагуух тээврийн салбарын хөрөнгө оруулалтад тэргүүн зэргийн ач холбогдох өгөхийн сацуу хил гаалийн, логистикийн үйл ажиллагааг сайжруулан худалдааны зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн орчин болон эдийн засгийн засаглалыг сайжруулах зэрэг болно


Сэтгэгдэл

ИРГЭН [103.57.92.65] 2022-12-27 01:45:17

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД САЙХАН АМЬДАРНА

Зочин [103.212.119.170] 2022-12-26 11:43:19

мэдээ ч биш, асуудал хөндсөн сэдэв ч биш, хэнд ч хэрэггүй ийм юм нийтлэх нь ямар учиртай юм бол?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.