ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ 40 ГАРУЙ ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ ЗАЛУУС ГАДААДАД ДҮРВЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Aдмин / Нүүр

Монгол улсын нийт хүн ам 2021 оны байдлаар 3.3 сая байснаас, үүний 62.6 хувийг 35-с доош насныхан эзэлж буй насны бүтцийн хувьд харьцангуй залуу орон юм. Тэр дундаа 15-35 насны иргэд нийт хүн амын гуравны нэг буюу 30.7 хувийг бүрдүүлж байгаа нь зохистой бодлого, зохион байгуулалтаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан ажиллах хүчнээ бэлтгэж чадвал хүн ам зүйн энэхүү бүтцээсээ эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломж бүхий онцлогтой орон билээ

Гэвч 1990-д онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ашигт малтмал, гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарал бүхий уул уурхайн салбарт хэт түшиглэсэн эдийн засгийн тогтворгүй байдал, хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөн, газар зүй, эрс тэрс уур амьсгалаас үүдэлтэй улирлын чанартай хөдөлмөр эрхлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөө болон бусад тогтолцооны асуудлуудаас шалтгаалан Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцооны бууралт, ажилгүйдэл, албан бус хөдөлмөр эрхлэлт, хүйсийн тэгш бус байдал, залуучуудын ажилгүйдэл зэрэг асуудлууд нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй, бодлогын түвшний томоохон сорилтуудын нэг байсаар байна.

Хүн амын статистик мэдээллээс үзэхэд Монгол улсад 15-29 насны нийт 720,624 иргэн байгаа нь нийт хүн амын 21.5 хувийг бүрдүүлж байна. Залуучуудыг тодорхой насны бүлэг болон хүйсээр нь ангилан харвал 15-19 насны бүлэг хамгийн бага буюу 30.4 хувийг эзэлж байгаа бол, 20-24 насны бүлэг 32.9 хувь, 25-29 насны бүлэг 36.7 хувийг эзэлж байна. Нийт залуусын 49.4 хувь нь эмэгтэйчүүд бол 50.6 хувь нь эрэгтэйчүүд байна (График 1-д тоогоор). 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогоос үзэхэд нийт 15-29 насны залуусын 42 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна.

Манай улсын 15-29 насны залуучуудын 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй, мөн боловсрол, сургалтад хамрагдаагүй байгаа бөгөөд үүний тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн хамгийн их буюу 35.1 хувь нь 25-29 насныхан, 31.8 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан байна.

Харин хөдөлмөр эрхлэгчдийн дунд явуулсан суурь судалгаануудад хөдөлмөрийн орчин эрсдэлтэй, цалин хангамж хаана ч хүрэлцэхгүй байгаа нь харагдаж байна.

“ ... Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Монголд хөдөлмөр эрхэлдэг 1.1 сая хүний 80 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Тэгвэл дэлхийн улс, орнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манай улсаас 10 дахин их. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Люксембургт цагийн үнэлэмж 13.78 ам.доллартай Монголынхоос 13 дахин их үзүүлэлт. Тус улсад хуулиараа 18 нас хүрсэн бол хөдөлмөр эрхлэх насаар тооцож, цалингаа 20 хувиар нэмжээ. Харин 16, 17 настнуудыН дадлагажигч статуст цалин 20-25 хувиар бага байдаг аж.

Залуучуудын дунд явуулсан судалгаагаар 90 шахам хувь нь гадаадад хөдөлмөр эрхэлж, одоогийн нөхцөл байдалдаа эргэлт, хөгжил авч ирэх боломж эрэлхийлж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл залуус эх орондоо сэтгэл хангалуун гэдэс цатгалан мөр бүтэн амьдрах ирээдүй байхгүй болсон гэдгийг хэлж байна.

Хөдөлмөрийн насны залуус монголоос мянга мянгаараа дүрвэж байгаагын цаад шалтгаан ийнхүү дээрх судалгаануудаас тодорхой харагдах ба хүн амын тал шахам, хөдөлмөрийн насныханы дийлэнхийг эзэлдэг залуучуудаа шударга хөдөлмөрлөх боломж бий болгож чадахгүй өдий хүрсэн нь Монголын үе үе засгийн газар төр засгийн удирдлагуудын бодлогын алдаа гэдгийг олон улсын ажиглагч, судлаачид ч илэрхийлсээр байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.180] 2023-01-01 20:52:18

Хүний газар очиж ясаа тавих нь л дээ. Бор гэртээ өөрийнхөө дураар амьдарсан нь дээр дээ. Маш олон хүн гадаадад очиж гэмт хэргийн золиос болж өвчинд нэрвэгдэж цагаач нэртэй явсаар дуусч байна. Хүний нутаг хүнийх л байна. Гадаад оронд очвол жаргана гэж олон залуус эндүүрч байна даа. Үндэс угсаагаа үр удмаа бодсон ч Монгол улсыг залуус л авч явна шүү. Хятадууд Монгол залуусыг гадаадад очиж сурч амьдар гэж дандаа ятгадаг. Тэр нь ч учиртай юм. Залуус үүнийг ойлгохгүй байнаа

zochin [192.82.84.117] 2023-01-01 12:09:54

iim baidald oruulj baina shuu dee. Mongoliin tor zasag gants udaa demjsen udaa baina uu. halamj nertei heden togrog ogsnoo butsaaj hed nugalaad tatvar nereer avchihna orlogiin 70% il dald helbereer tatvar, shimtgel, torguuli geed duusaj baina. yugaa idej uuj yugaa omsoj zuuhev. boldog bol bugdiig n buudaj almaar ih buhimdaj baina.

Зочин [202.21.108.162] 2022-12-30 14:49:32

Монголд Хөдөлмөрийн мөлжлөг газар авсан доо Нэг каомпанид нэг сая хүрэхгүй цалингаар 3 жил боллоо захиралууд нь 3 жилд 3 шинэ машин авч унаж тансаглахаар бүх юм ойлгомжтой Арга бараад авилгатай төрийн алба руу залуучууд хошуурч байна доо

Zochin [66.181.177.81] 2022-12-30 10:08:14

Argagui dee zaluuchuudad ireedui haragdahgui bna,hamgiin gol n shudarga uym gej ugui bolchihloo ene ulsad..

Гэрсэнз [202.126.89.13] 2022-12-30 08:31:10

Зүгээр ажил хийлгэхгүй.дунд тушаалын хэдэн малнууд нь үргэлж дарамтлаастай.гөлөн гөлөн гээд хулгайлах юу байна гээд цаг үргэл шиншилж явдаг.

Жүр үр [202.126.89.13] 2022-12-30 08:27:31

Хулгайчаасаа салахгүй бол болохгүйнээ.гок хөнгөн тэрэг засвар дарга э сайхан дарга нарын жолооч нартай үгсэн нийлж олон жилийн турш сэлбэг,тос масло хулгайлж байгаа хүндээ.одоо боль за.худлаа бол тэнгэр намайг нэргэг.чамдээр бичүүлчихье гээдл.араа бодоод тэг л гэнэ шдээ.

Hh [98.204.176.20] 2022-12-30 02:30:23

Haa gazar Mgl zaluus gadniihnii zarc bool met ajillaj bdag.Ted nar( Korea)n tedendee deerelhuu.ooriin une tsenee medrehgui bhoor argaguildee

зочин [64.119.19.22] 2022-12-29 23:44:35

Зөв дөө, Монголд ажиллаж амьдрах ямар ч боломж байхгүй, эрх зүйн орчин ч байхгүй, зүгээр л хөдөлмөрийг нь мөлждөг, асар өндөр татвараар дарамталдаг, хүний эрхийг боомилдог, хянадаг, хорьдог, утаатай, түгжрэлтэй, зам харгуй муутай, дэд бүтэцгүй, дээд зэргийн бухимдалтай, наад захын соёлгүй, асар бүдүүлэг, архичид хулгайч ихтэй, хүйтэн, гудамж талбай нь харанхуй, тайван байх боломжгүй биз дээ? Цаг наргүй ажиллаад гуйлгачны цалин авч амьдрах хүн байх уу? Төр засгийн ажил дандаа ирээдүй цаг дээр маш сайхан уран гоё яригддаг биз дээ? 3,4 сая хүнийг ядуугийн ядуу амьдруулж, туйлдуулж байгаа биз дээ?

Тусгаар тогтнол [202.9.46.185] 2022-12-30 06:43:00

Энэ бол монгол залуус Үхэлсүг, Архишатар, чалчаа гачигаар мэтийн хар мөрт, бузар шуналт луйварчдаар дүүрсэн төр, засаг гэгдэх дарангуйлал, мөлжлөг, коммунист яргалалын зэвэрч чахарсан хар машиныг эсэргүүцэхийн хамт монгол газраа мөхчихгүйн тулд амь амьдралаа авч явах арга ядарсан дүрвэлт . . .

Зочин [98.37.72.19] 2022-12-30 00:32:14

Тиймээ энэ бол үнэн

Залуус эсэргүүцэхийн учир. [103.212.118.148] 2022-12-29 20:00:53

Монголыг ийнхүү залуучууд амьдармааргүй газар болгосон нь хэн бэ? УИХ ба Засгийн газрын бодлого ба үе үеийн улс төрчдийн хоосон хийрхэл. 30 жил иргэддээ хөгжсөн орнуудыг үзүүлчихээд, тэнд амьдруулчихаад, тэгсэн мөртлөө цалин орлогыг тэдний хэмжээнд хүргэдэггүй. Цаашид засаг энэ чигээр үргэлжлүүлэх гэж байна. Залуус үүнийг эсэргүйцэж л Монголоос явж эсэргүйцлээ харуулж байгаа юм. Больж, цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй.

Гадагш явах залуус Монголд буцаж ирэхгүй. [103.212.118.148] 2022-12-29 20:09:31

Одоо гадаад гарах залуус Монголдоо хэдийд ч буцаж ИРЭХГҮЙ. Ялангуяа цалин орлого нь ийм хангалтгүй дорой байх юм бол. Сайхан гадаад улсууддаа БАЙНГА оршин суугч болоод явчихна. 1990-ээд оны үед гадаад гарчихсан залуусаас 2022 он гэхэд хэдэн хувь нь Монголд БУЦАЖ ирсэн юм бэ? Одоо тэд 60 нас хүрч ихэнх нь л ГАДААДДАА амьдарч байна.

Зочин [139.5.218.200] 2022-12-29 19:35:14

Дэлхийн, хөгжилтэй, орнуудын, үүлдвэрийг, Монгол, орндоон, шууд, оруулах, хэрэгтэй Үүлдэр үүдийг, НЬ, шууд, оруулах,, түүхий, эдээр, хангах, зорилгоор Сунгах, нөхцөлтэй, 50,жилээр,, газар, түрээслэхэд,тэдгээр,улсын,үйлдвэр, соёл, хөгжөл, өөрсөдөөн, ороод,ирнэ Монгол, хүн, дэлхийн, жашэгээр,, эх, орндоон, цалинжиж, сайхан, амьдрах, болцоо Өөрөөн, хүрээд, ирнэ, тийм үү, иргэдээ

Иргэн [94.252.122.195] 2022-12-29 15:37:38

Монголд дарга нартаа их ямбатай,Залуучууд ажиллахад маш хэцүү,цалин бага ,ниийгмийн бухимдал асар өндөр ,банкний хүү өндөр,сургуудь болон цэцэрлэгүүд хол,их үнэтэй бөгөөд маш их дүүргэлттэй ,агаар орчин муутай,

Зочин [202.9.46.76] 2022-12-29 15:20:41

Монголоос явмаар байна.

Зочин [185.247.71.221] 2022-12-29 17:07:04

боломж бүрдвэл нүдээ аниал гармаар байна

Иргэн [103.57.92.65] 2022-12-29 14:48:56

Хүний хөдөлмөрийг үнэлж чаддагүй улсад хулгайч луйварчид л сайхан амьдрана

Зочин [192.82.88.173] 2022-12-29 14:01:27

ийм засаг. ийм цалин хөлс байхад яаж залуучууд тогтох билээ. Тэд явж газар үзэж нүд тайлж ирээд эх орноо авилгачдаас цэвэрлэж үйлдвэр барина...

Зочин [192.82.68.98] 2022-12-29 13:36:03

Гадаад руу гарч юм үзэж нүд тайлах хэрэгтэй шүүдээ юунд нь бачуураад байгаа юм бэ хэн ч сайхан амьдрах эрхтэй шүү энэнд төр засгийг буруутгаад байгаа хүмүүс өөрсдөө лав монгол биш хятад өвөр монголчууд байхнээ

Зочин [139.5.218.200] 2022-12-29 13:23:03

Монгол, төр, гэж, байгаа, бол, одоо, шийдвэртэй, арга, хэмжээ, авах, хэрэгтэй, Үнийг, буулуулах Иргэдийг, ажилтай, хангалтай, цалинтай, болгох Маын, гаралтай, түүхий, эдийн, үүлдвэрийг, олноор, байгуулах Түүхий, эд, боловсруулах, үүлдвэрүүдитйг,, Гуравдах, хөршөөс, шууд, оруулахад, бүх, боломжийг, олгох Улаанбаатараас, хөдөөд, ажилах, өрх, гэр, иргэнийг, бүхий л, талаар, дэмжэх Малын, тэжээл, тариж,тэжээл,үүлдвэрлэх, Мал, аж, ахуй, эрхлэх,өрхүүдэд,50сая,хүртэл,төгөрийг,5жилийн,хугцаатай,хүүгүй, зээлэх,өвөлжээ,хаваржаагаар хангах,үйлдэрлэсэн, бүтээхтүүнийг, нь борлуулах, худалдан, авах Зэрэг, ажлыг, улс, зохион, байгуулах

Зочин [192.82.86.73] 2022-12-29 12:17:05

Гадаадруу гарах хэрэгтэй ш дээ. Монголд ямар амьдрал бгаа биш . Амь зуух төдий л амьдарч байна. Төрд гарсан хулгайч нарын төлөө хэдий болтол амь зуух юс бэ .


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.