УОК: ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ НИЙТ 11.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Aдмин / Эдийн засаг

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ковидын үед улсын хэмжнээд 11,2 их наяд төгрөг зарцуулснаас 13,2 хувь буюу 1 их наяд 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн нь хөрөнгө оруулалт, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдсан.

  • 2020 онд 153,5 тэрбум
  • 2021 онд 681,3 тэрбум
  • 2022 онд 280 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийт улсын төсвөөс болон бусад их хандиваар 1 их наяд 118,8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан.

Мөн эрүүл мэндийн салбарын илүү цагаар ажилласан ажилтнуудад /2020-2021 онд/ 18 тэрбум төгрөгийг, 52 тэрбум төгрөгийг цалин урамшуулалд зарцуулсан" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.11] 2023-01-21 12:13:31

Олон улсаас авсан тэр их $ хаашаа орсон бэ? Энэ тоонуудаа задлаж тайлбарла! Амраа луйварчаааан

зочин [66.181.184.150] 2023-01-20 23:40:17

21 хоногийн тусгаарлалтаас хэдэн төгрөгийн орлого олж, хэрхэн яаж зарцуулснаа тайлагнах болоогүй юу? Хятад, орос вакциныг хэдэн төгрөгөөр худалдан авснаа тайлагнаач ээ, эдгээр вакцин ковидын эсрэг үйлчилгээтэй юу? Албан ёсны хугацаа нь дуусчихсан пфайзер вакциныг ТНБД Эрдэмбилэг гэдэг хүний гарын үсэгтэй бичиг үзүүлж хэдэн хүнд шахсан/тарьсан бэ? Хүн амын бараг 90-95% нь ковидоор 1-3 удаа халдварласан уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.