Маргааш Гандантэгчинлэн хийдэд хамба лам Д.Чойжамц нийтэд зориулж дарь эхийн ном хурна

Aдмин / Нүүр

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын 6-ны өдөр Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд дарь эхийн жинан хүртээх хурал номын үйл ажиллагаа болно хэмээн тус хийдээс мэдээллээ.

Тодруулбал, маргааш буюу хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагт Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, гавж Д.Чойжамцын номын айлдвар, Энэтхэгийн 84 шидтэний нэг VII дүрийн Наро Банчэн хутагт нийтэд зориулж дарь эхийн хомыг хурах аж. Дарь эх нь дээдийн үзэсгэлэнт, гэгээн ухаантан, бүхнийг энэрэн хайрлагч бөгөөд хүмүүнийг гай зовлонгоос ангижрахад чиглүүлдэг байна.


Сэтгэгдэл

зочин [103.57.93.220] 2023-02-25 12:36:27

Ард түмний амьдрал хэцүү байгаа цагт шашны үзэл суртал эрчимжих юм даа. Ковидыг эмчлэнэ гээд үрэл өгч байсан санагдана. Вакцин л асуудал шийдсэн бус уу. Алив юм хэтэрхээрээ л урууддаг. жамтай.

Зочин [66.181.161.141] 2023-02-24 17:21:41

Зайлоо

Зочин [202.21.108.27] 2023-02-24 16:57:44

Худлаа уншдаг юм.Энэ өвгөнийг ном уншихад өвчин биеэс гарах уу?Ерөнхийдөө номын утга нь зүгээр л тайвшруулах үг хэллэг байдаг юм.

Зочин [202.9.47.31] 2023-02-24 13:23:18

зайлаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.