Урин дулаан ирэхээр утааг мартсаар л байх уу?

Aдмин / Нүүр

Хорт утаа хаврын урин дулаантай зэрэгцэн мартагдсан сэдэв болдог уламжлал хэдэн арван дамналаа. Улаанбаатар хотын утаа жил ирэх тусам буурах бус улам л хүний амь нас, эрүүл мэндэд хортой, үндэсний аюулгүй байдалд нөлөөлцөхүйц хөнөөлтэй болж байгааг утаанаас үүдсэн хохиролын хэмжээ, тоо баримтуудаас харж болно.

Монголын Анагаах ухааны академийн гишүүн, АШУҮИС-ийн профессор О.Чимэдсүрэн:

Утааг яаралтай багасгахгүй бол ирэх 10 жилд 5200-14000 хүн амиа алдах эрсдэл хүлээж байна... хэмээн аль 2018 онд мэдэгджээ. Гэтэл утааг бууруулах шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орж, утааг бууруулах зорилт төр засгийн зүгээс тавьж, төсвөөс нэлээдгүй зарлага гарган ажилласан ч үр дүнд хүрч чадаагүй юм.

Утааг түлш, зуух хоёроор шийдэх гэж оролдох нь нуухыг авах гээд нүдийг сохлохтой адил бүтэл муутай зүйл гэдгийг аль 100 жилийн өмнө дэлхийн том хотууд нотолчихсон юм билээ.

Цагаан сардаа бялуураад утааны хохирол, уцаар хоёроо гээчхээд яваа цайлган монголчуудыг цаашид хэдэн жил хуурах вэ? Хүүхдүүд нь уушгины хавдартай үлдэхээх өөр сонголтгүй, хөрс, агаарын бохирдол нь дэлхийд тэргүүлсэн нийслэлээс зугтацгаах гэж үү?


Сэтгэгдэл

зочин [192.82.83.38] 2023-03-01 23:41:08

2000 оноос хойш Монгол улс утаагүй зуух ярьсаар бараг 20 жил болсон уу? Дараа нь сайжруулсан/утаагүй түлш ярьсаар 4-5 жил болж байна уу? Зуухаа солилоо, түлшээ солилоо, ямар нэг үр дүн гарав уу? Бүгдийг солилоо, одоо галын хайчаа л солих үлдэж байна уу? Сүүлдээ бүр болиод орон байрны дулаалга ярьж эхлэв үү? Уг нь уур амьсгал өөрчлөгдөөд агаарын температур нь 2,4 градусаар дулаарчихсан гэсэн мөртлөө өмнө нь дулаалгагүй дулаахан байдаг орон сууцнуудад гэнэт яагаад дулаалга хэрэгтэй болов?Утааны асуудлын шийдэлд ямар ч логик алга уу?Дэд бүтэц хөгжөөгүй, үйлдвэрлэлгүй, ажлын байр байхгүй болохоор иргэдийнх нь 40-50% нь зөвхөн нэг сууринд төвлөрчихсөн юм биш үү?Энэ суурин нь битүү хөндийд/хотгорт байрлалтай юу?3,4 сая хүнтэй 0,9 сая өрхтэй мөртлөө 1,2 сая автомашинтай гэсэн үү?Утаанд зориулж хичнээн олон тэрбум/их наяд төгрөгийг гадаад дотоодоос зарцуулсан бэ?Эдгээрийн өгөөж үр дүн гэж байна уу?Иргэд эрүүл мэндээрээ хохирсоор, өвдсөөр, үхсээр байна уу?Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй юу?

зочин [202.126.90.62] 2023-03-01 19:50:32

өөө тэгэлгүү яахав тэгээд 24 онд бүгд Ардын намаа багаар нь сонгичино

Туршлага гэж ариунтай байгаа. [192.82.86.18] 2023-03-01 21:58:50

Тэгье, тэгье. Ийм олон жил засагт байсан ем чинь муу утааг арилгачих баялаг туршлагатай болчихсон байгаа.

Зочин [202.131.225.53] 2023-03-01 17:50:09

зуны улиралдаа уг нь шахмал түлшээ илүү сайжируулаад утаагаа бууруулах арга хэмжээгээ улам эрчимжүүлмээр л байгаа юм

Зочин [139.5.219.242] 2023-03-01 16:45:35

Утаанбаатар гээд ... нэрээ солимоор юм дөө :))

Утаанаас зайлья гэвэл ... [192.82.86.18] 2023-03-01 13:47:21

Хотын хүн амын бүтцийг хар. Ядуус ийм их байхад УБ--ын утаа яагаад ч бурахгүй. Ядуусыгаа гэрээс орон сууцанд оруулж чадах уу? Эсхүл ядуусыгаа буцаагаад хөдөө аймгуудад нүүлгэж чадах уу? Эсхүл УБ-ын баячууд Хархоринруу нүүх үү? Тодорхой хариу өг л дөө.

нямсүрэн. Д [202.21.108.52] 2023-03-01 10:06:13

эрдэмтэн судлаач байгаа биз дээ Улс орон юм байгаа биз дээ? тэд нарыг ажлуулан шийдэл ололдоо? ХҮНИЙГ битгий хохироогоод байл даа? Төр, Засаг минь.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.