Чанаргүй зээл өмнөх сараас 10.9 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх сараас 10.9 хувиар өсжээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (15.2%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 103.7 (1.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.0 (19.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 5.6 (85.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 919.2 (14.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 23.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 625.7 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 12.9 (54.6%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.8 (24.4%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.0 (21.0%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 208.1 (20.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 208.8 (20.1%) тэрбум төгрөгөөр өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.