ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХЫН ТУЛД НЭГ ЧИГЛЭЛД НЭГ АВТОМАШИНААР ЗОРЧИХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Түгжрэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн оролцоог хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос ЗӨВЛӨМЖ гаргалаа.

Худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн дүүргүүд тамгын газраараа дамжуулан өнөөдрийн байдлаар 3500 аж ахуйн нэгж, компани руу зөвлөмжөө явуулснаас 3200 орчимд нь хүрч, бэлтгэл зохион байгуулалтад оржээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн автомашингүй гудамж, явган болон унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ өөрийн хөрөнгө, нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах зэрэг санаачилгууд уг зөвлөмжид тусжээ. Тухайлбал:

  • Долоо хоногийн нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллах боломжоор хангах
  • Ажилтны албан тушаалыг бууруулахгүйгээр гэрт ойр харьяа газарт шилжүүлэн томилох
  • "Цаг товлож, цахимаар уулзъя"арга хэмжээг зохион байгуулж хэвших
  • "Нэг чиглэлээс нэг автомашинаар" буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх
  • Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор унааны хөнгөлөлтийг картаар олгох зэрэг зөвлөмжийг баталсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.87] 2023-04-17 10:08:31

ТАХ-ыг шиджүүлнэ ч гэх шиг яаж тархинд нь ороо вэ? 1-р сургуулийн багш гэрт ойр гээд Баянхошууны сургуульд шилжих үү?бодож ярь ТАХ бол тогоолмын бөмбөг биш.

Уншигч [178.253.44.67] 2023-04-14 20:12:04

Саарал байшин, 76-гишүүнийг цэвэрлэн, огцруулж байж л Монгол Улс, хөгжин ард түмний амьдрал дээшлэх байх даа.

Зочин [124.158.109.175] 2023-04-14 14:22:31

Хотын дарга ингэхэд юу хийгээд үндсэн ажилаа хийхгүй, үзэгдэж харагдах ч үгүй байна-аа. Бат-үүл уулзваруудыг өргөтгөөд, ажил хийгээд байсан шүү дээ...

Иргэн [203.217.139.240] 2023-04-14 13:29:18

Энэ асуудлыг даацтай, нэг мөр шийдэхэд энэ 2 гар байтугай МАН -ы бяр ч хүрэхгүй бололтой. Ийм юм шийдэхгүй Нам улсыг хөгжүүлнэ, ард түмний амьдралыг дээшлүүлнэ гэж бүр байхгүй дээ.

хотын иргэн [202.131.245.69] 2023-04-14 12:48:56

төрийн албан хаагчдыг л дээрэлхэх юм даа. унааны хөнгөлөлтийг бараг явдаггүй шахуу автобусны карт болгоод яахав дээ ккк. нэг бол автобусанд шахзалдах, эсвэл сууж чадахгүй явган явж ажлаас хоцрох, гэртээ эрт харьж хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авах гэж ажлаас эрт гарах, автобус хүлээж хүйтэнд даарч осгох, халуунд нарших юм байна л даа. Хоёр тэнэг өөрсдөө төрийн албан тушаалаас зайлцгаа. МАН-ынхан юу ч сэтгэж чадахгүй идэж ууж амьтан дээрэлхэж холгоход хүүхэд байхаасаа гаршаад өөрөөр сэтгэхгүй чадваргүй амьтад. Та нарын оронд АН-ынхан мулгуу ч гэсэн өндөр хөгжилтэй орны юм нэвтрүүлэх гээд арай өөр.

zochin [202.126.88.164] 2023-04-14 12:46:26

ёстой л аргаа барж дээ зайлуул, энэ дарга нар.... өөр ямар ч гарц шийдэл байхгүй юу

Guest [64.119.31.72] 2023-04-14 11:22:19

Хэцүү байна даа миний ард түмэн. Махан толгойтуудыг сонгосоор байгаад дуус, дуус.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.