Б.ХУРЦ: ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭКСПЕРТҮҮД Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮГЭЭГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

Aдмин / Хууль

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дараах тодруулгыг авлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар энэ хэргийн жинхэнэ эзэд биш юм уу?

-Ц.Нямдорж чинь нэг л сонин юм хийгээд байдаг шүү дээ. Ц.Нямдорж өөр хэн нэгэн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шиг ингэж өмгөөлөөгүй шүү. Жишээ байна уу, та хэл дээ. Байхгүй биз дээ. Яг энэ хэрэг дээр л амиа тавьчихдаг.

Ц.Нямдорж хувийн асуудлаа намынхаа асуудал болгож хардаг хүн байхгүй юу.

-Хувийн асуудал гэдгийг тодруулахгүй юу?

-Эрдэнэтийн шахаатай, Шагдарын Отгонбилэгийн үеэс л бүгдэд нь явсан хүн. Нууц биш. Эрдэнэтийн дарга нь солигдоод байдаг ч манай Увсын тодорхой хүмүүс Эрдэнэтийн удирдлагад дандаа сууж байдаг.

-С.Зоригийн хэргийг ийн шийдэж байгаа нь цаагуураа ямар зорилготой гэж хардаж байна вэ?

-Мэдэхгүй. Дахиад нөгөө Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэж ярина биз. Өөр юу гэж харах вэ дээ.

-Улс төрийн зорилго уу?

-Тийм. Ерөнхийдөө сонгууль эхэлчихлээ шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгааг юу гэж харж байна?

-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгаа гэж би сонсоогүй. Хэрвээ долдугаар сарын 1-ний хэргийг сэргээнэ гэсэн яриа явж байгаа бол бас л улс төр. Энэ асуудал дээр би тэр үед тушаал авч байсан цагдаагийн албан хаагчдынхаа талд байна. Өнөөдөр ч гэсэн цагдаагийн байгууллага тушаал аваад ямар үйлдэлтэй, ямар байдалтай байгааг та харж л байгаа шүү дээ. Арай л буудчихгүй байна. Гэхдээ том, жижиг шалтгаанаар аваачиж хориод байна.

-Одоо С.Зориг агсны хэрэг цааш яаж хөврөх гээд байна. Яах гээд ийм шийдвэр гаргаж байгаа юм бол, яг ямар учиртай вэ?

-Ц.Нямдоржоос л асуу. Би ямар эрх мэдэлтэй биш. Ямар нэгэн ажил алба хашиж байгаа биш. Би ямар шүүх, прокурор биш. Би бол тэр ажлыг явуулж байсан хүмүүсийг удирдаж байсан л хүн.

-Та яг эрүүдэн шүүсэн юм уу?

-Би ямар юмаараа эрүүдэн шүүдэг юм бэ.

-Тийм итгэлтэй байгаа юм уу?

-Нэг ньюанс бий. Олон улсын парламентын шугамаар Олон улсын хүний эрхийн байгууллагаас гурван эксперт ирээд энэ хэрэгт эрүүдэн шүүлт явагдаагүй гэж тогтоочихоод буцсан шүү. Үүнийг нуудаг шүү, наад хэд чинь.

-Энэ хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдчихэв үү?

-Хэрэгсэхгүй болгуулах гэж хэрэгсэхгүй болгох юм руу түлхсэн байх гэж харж байгаа. Би мэдэхгүй шүү дээ. Би шүүх хурал хийгээгүй. Гурван шатны шүүхийг яах гэж байгаа юм бэ. Тэр олон шатаасан хүүхдийг яах гэж байгаа юм бэ. Нууцаас гаргах ёстой гүйцэтгэх ажиллагааны материалуудыг яагаад ил болгохгүй байгаа юм бэ. Нэлээд олон цагийн бичлэг байна гэж би ойлгож байгаа. Байгаа ч гэж гадарлаж байна.

Хүн болгон ойлгодоггүй. Би хэрэгт нөлөөлж болдоггүй. Хэрэгт оролцож болдоггүй. Тагнуулын байгууллагаас удирдаж байсан ажлын хэсэг гэж бий. Намайг даргаар очихоос өмнө нь байсан хүмүүс ч удирдаад явж байсан асуудал. Би байгууллагын даргын хувьд тэр хүмүүсийн төлөвлөгөөг баталж өглөө гэж бодъё.

Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж гэдэг хүн ажиллаж байхдаа Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөг баталж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн төлөвлөгөөг бас баталж байгаа юм. Хилийн цэргийн төлөвлөгөөг баталж байгаа юм. Ц.Нямдорж сайдын үед Төв аймагт ачигдаад явж байсан хоёр цагдаа хүн амины хэрэг хийсэн. 60 настай хүнийг боогоод алчихсан байхгүй юу. Та нар тэр материалыг эргээд хараарай. Тэд ял аваагүй. Хүн алчихаад байхад шүү. Юун эрүүдэн шүүх. Гэтэл төлөвлөгөөнүүдийг Ц.Нямдорж баталж байгаа юм. Ц.Нямдорж төлөвлөгөөнүүдийг баталсан гэдэг энэ факт дээр үндэслэвэл надаас 10 дахин хүнд ял авах ёстой хүн шүү дээ. Цагдаа нь хүн алчихсан. Хилийн цэрэг дээр офицер нь цэргээ буудаад алчихсан. Цагдаагийн сургуулийнхан нь бөөнөөрөө зугаалж явахдаа аваарт ороод хоёр нь нас барьчихсан. Ийм хэргүүд бий. Эргээд материалуудыг ухаад үз. Ц.Нямдоржийн үед ямар их хүн эрүү шүүлтэд орж, эрүү шүүлтэд тулгагдаж байсан бэ гэдгийг хар. Энэ хүн чинь өөрөө эрүү шүүлт явуулах гээд сандал авч ирж байсан хүн шүү. Энэ хүн гэнэт нэг өдөр ардчилал, хүний эрх яриад гэнэт гарч ирдэг байхгүй юу. Уржигдархан бас л гэнэт гарч ирлээ. Наадах чинь ажлаа хийчихээд гарч ирдэг хүн байхгүй юу. Баахан хүнийг бужигнуулчихаад өөрөө од болж гарч ирдэг

ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ: РЕНЧИНГИЙН ХИШИГЖАРГАЛ


Сэтгэгдэл

иргэн [192.82.80.162] 2023-06-16 18:22:39

Хөгийн тэнэг боовны даралттай амьтан шүү дээ энэ Хурц

зочин [192.82.81.185] 2023-05-31 09:16:25

Энэ хогийн зургийг хурдан сайтаасаа аваач Харахаас зэвүү хүрээд байх юм

зочин [202.72.245.121] 2023-06-15 14:09:27

Ядаж хувцасаа тайлж авах юмсан.

Зочин [43.242.243.156] 2023-06-09 11:32:02

Зөв.

иргэн [66.181.171.26] 2023-05-27 08:21:24

насны бөгсөнд үлдсэн амьдрал нь шорон үр хүүхдүүд нь л зовно биз.....

Зочин [66.181.160.116] 2023-05-26 23:28:10

Нямдорж юу гэж ч худал хэлж чадах хүн

Зочин [64.119.20.160] 2023-05-25 14:06:46

энэ хүнд Монголын хууль үйлчидэггүй бололтой,харц бидэнд бол хамгийн хатуугаар үйлчилээд байдаг,нөгөө шудрага ёс хаа байна аа?

зочин [122.201.19.99] 2023-05-22 12:30:43

Илэрсэн хэрэг бна шүү МАНгарууд нухсан бнааа

Зочин [43.242.242.59] 2023-05-09 17:50:19

"Чимгээ, Содномдорж нар С.Зоригийг алаагүй" гэж ганц амьд гэрч Булган хэлээд байхад "үгүй мөн эд алсан" гээд зүтгээд байгааг сурвалжлагч ойлгохгүй байна гэж үү. Нямдорж энэ хэрэгт ямар ч хамаагүй

Зочин [103.229.122.154] 2023-06-12 15:48:29

Яг үнэн. Нямдорж энэ хоёр гэмгүй хүний амийг аварсан. Булганыг шүүх хуралд оруулаагүй, тэр очсон бол энэ хоёр биш гэж хэлэх байсан юм. Булган, Бат-Үүл хоёр мэдэж байгаа, Эрдэнэтээс Отгонбилэгийн явуулсан хоёр хүн ирсэн нь үнэн. Тэр хоёр алах гэж ирээгүй, ухамсарын шанаа өгөх гэж ирсэн. Зоригт Отгонбилэгийг буцааж томилбол чамайг Ерөнхий сайд болгоно гэж Багабанди Баяраар хэлүүлсэн, Зориг ТЭР ХУЛГАЙЧИЙГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ТАВИХГҮЙ гэж хариулсан. Энэ үгийг Баяр ББ-д ББ ШО-д хэлсэн. Үүнийг тэр хүмүүс бүгд мартаагүй. Харин Зоригийг алах нь Элбэгдорж, Үүл хоёрт л ашигтай байсан. МАН-д ямар ч хамаа байхгүй, хамаатвал ББ, Баяр, ШО гурваар л хамаатна. Бэлэн гэрчтэй энэ хэргийг БУЛГАН, ҮҮЛ хоёр хаах цаг нь болсон, хөөн хэлэлцэх хугацаа нь ч дууссан.

Зочин [92.124.205.182] 2023-05-06 19:51:57

Хурц бол зугээр л тушаал гуйцэтгэгч албан хаагч л байсан хун шдээ!

зочин [202.21.127.160] 2023-05-05 11:14:15

Ерөнхийлөгч өө Та зарлиг гаргаж Хурцын генерал цолыг хурааж өгнө үү Эрүүдэн шүүдэг, яргалдаг, хүн хулгайлдөг , хүний бизнес дээрэмддэг

Өнөрбаяр [124.158.65.178] 2023-06-04 18:49:54

Хүрэлсүх Хурцыг хамгаална уу гэхээс ял асуух генерал цолыг нь хураана гэж байхгүй Сү.Батболд,С.Баяр Багабандь,Элбэгдорж Дорлигжав,Б.Хурц,У.Хүрэлсүх эд нар чинь бүгд нэг гэр бүлийн хүмүүс,бие биенээ сайн хамгаалж байж энэ олон будилаантай хэргүүдээс гайгүй шиг мултарна.Хоорондоо эвтэй байдаг.Ц.Мөнхоргил ч нэмэгдэж мэднэ.Хурц тэнэг учраас эдгээр хүмүүс дагуулаад чирээд явж ашиглаад байгаа юм.Хэрэг нь өнгөрвөл жалгаруу түлхчихнэ

зочин [103.10.23.159] 2023-05-04 10:07:23

Хурц ер онцгүй хүндээ гэртээ юм хийлгэсэн хүмүүсдээ маш дээрэнгүй харилцааны соёлгүй бүдүүлэг харьцаж байсныг сонсож байсан,

enh [59.153.115.207] 2023-05-01 14:50:20

Hurts gedeg huin eruuden shuusen ni unen bolod zuragtaar zunduu l harsan shdee

зо [103.57.92.153] 2023-04-29 17:48:44

нямдоржийг хэзээ баривчлах вэ Зоригийн алуурчид Чимгээ Содномдаржаа нар нэг их удахгүй байлгүйдээ

Зочин [202.55.191.194] 2023-04-28 10:37:02

энэ хурцыг энэ хоёр шиг нь шүүвэл болох юм байна шдээ

huu [103.79.156.72] 2023-04-27 13:45:43

Nyamdorj ugaasaa ene hergiig ilruulehgui l dee uuruu ard n bgaa bolohoor6 Harin Hurts generaliin yarij bgaa zuils bol unen

MARSHIL.D,ERDENEBAT, [192.82.70.25] 2023-04-24 14:56:05

MONGOLIN,URJUUDIN,EBLELIN,XOROONI,ZURAAJIDIN,DUND,XYN,ALLAGTAI,XULGAAJUUD,MASKTAI,NUUGDAJ,BNA,

ganaa [66.181.166.210] 2023-04-24 10:56:52

tiim ee. nyamdorjiigoo tanidag bolsoon. iim l hun shuu dee.

zochin [202.179.15.71] 2023-04-24 10:36:33

iim generaltai baih gej dee huurhii

Зочин [103.212.116.37] 2023-04-23 14:24:54

Зоригийн алагдсан хэрэг улс төрчдийг тэжээсээр яваад 35 жил өнгөрөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаагдана. Хэргийг сайн мэдэх учрыг тайлж чадах хүн ЦЕГ-ын дарга асан гавьяат хуульч хурандаа Мөрөн л байх ёстой. Элбэгдорж ч гадарлаж байгаа. Элбэгдоржийн хоёр жолооч хөдөөгийн замд машин гнь онхолдсоноос хоёулаа үхэж Элбэгдоржамьд гарсан. Энэ чинь Элбэгдорж машинаа барьж явсаныг илэрхийлээд байгаа бус уу. Шалгах ёстой хэргийг шалгалгүй хаадаг. Эцэст нь шүүхиыгмуулаад өнгөрдөг.

Зочин [202.9.47.39] 2023-04-23 07:31:55

Одоо энэ зоригийн гэх хэргийг шүүхээс хөөн хэлцэх хугацаагаар нь хаамаар юм монголын авилгад идэгдсэн шүүр прокурор цагдаа энэ хэргийг улс төрийн зорилгоор захиалгаар л шалгана хичнээн хүн хилмэгдүүлэхийг мэдэхгүй угаасаа монголын хуулийн байгууллагууд тогтолцоогоорооЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ АВИЛГААР АМЬДАРДАГ БОЛООД 30 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ....

Зочин [202.126.90.31] 2023-04-22 21:08:38

Нямкагийн тухай хэлсэн нь үнэн шүү

Иргэн [66.181.187.73] 2023-04-21 20:05:14

Хурц Нямдоржийг ёстой үзэхгүй юм аа. Нямдорж Хурцыг түүний явдлыг мэддэг болохоор сөрөг өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч байгаа нь тэр юм байхдаа..

Зочин [202.126.90.60] 2023-04-21 18:37:12

Содномдаржаа Чимгээ нар хэлмэгдсэн гэдгийг ард түмэн тэнэг биш учраас бүгд тэгж бодож бгаа.Зоригийн хэрэг илрээсэй л гэж бодох юмдаа хамтран зүтгэгч нараас нь хайсаар юмдаа ойрхон л баймаар юм ойлгохгүй юмдаа

Ганболор [124.158.68.100] 2023-06-16 11:08:26

Зоригийн аллага аль эрт Жамъянсэнгээ,Базаргүр хоёр судлаад тогтоочихсон Элбэгдорж захиалагч гүйцэтгэгч нь Мөрөн хурандаагийн хоёр гүйцэтгэх ажилтан Алтангэрэл хурандаач мэдэж байгаа.Харин хүүхэд ах нараас нь хэн нэгэн хэрэгт орсон Алтангэрэл ийм юманд холбогдох хүн биш баймаар Айхтар том асуудлаар Элбэгдоржийн барьцаанд орсон.Энд мөнгө оролцоогүй мөнгөнд хөдлөхгүй хүмүүс, хүн амины гэмт хэрэг л байж: таарах гээд байгаа юм,эсвэл эх орноосоо урвах.Элбэгдорж Хурцад тэгтлээ итгэх гэж Хамаг будилааныг Хурц тэнэг хийсэн Амгаланбаатарыг сонгож олсон ажилтнууд маш тэнэг ах дүү нараасаа өөр хүн танихгүй хүнийг шалгаагүй тэр хэвээр явуулаад хэрэг буцах гарцгүй болсон хойно Элбэгдорж мэдсэнТэгээд шүүхээр дарж авахаар шийдээд бас буруутсан

Зочин [202.21.120.62] 2023-04-21 18:13:28

нямдорж эрдэнэтийн шахаан дээр л баяжсан,энэ үндэслэлтэй хөрөнгөжилт үү саяхан л зурагтгүй гэж хуцаад явж байсан биз дээ

Зочин [66.181.191.95] 2023-04-21 15:36:16

Итгэл үнэмшил тбрдөггүй юм. Гэм буруугүй хүмүүст ял өгсөн гэж олон хүн үздэг.

Иргэн [192.82.68.221] 2023-04-21 14:52:32

Нямдорж гуай бол монголын эрх зүйт төрд юм хийсэн хүн шүү харин хурц хүн алж хулгайлж тагнаж эрүүдэн шүүх бусармагаас өөр юу ч хийгээгүй генерал шүү


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.