Ч.Тамираа: Нягтлан бодогч, гаалийн улсын байцаагч С нь сүүлийн 3 жил гаалийн байгууллагад ажиллаагүй

Aдмин / Хууль

"Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээлэлд Гаалийн ерөнхий газраас тайлбар өгч байна.

Тэгвэл уг асуудлаар Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа "Зарим хэвлэл мэдээллийн байгууллага тухайн үед хажууд нь байсан мэтээр бичиж байгаа учир бодит байдлын талаар тайлбар хийхээр боллоо.

Гаалийн Ерөнхий Газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг.

Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна.

Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй.

Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байгаа" гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.91.132] 2023-05-01 22:15:06

Зуучланч байцаагч хүн харахөд байцаанч биш цаагуураа байцаагч нарт хахууль зуучилдаг зуучлагч энэ хүн ингэж их идсэн байгаа юм чинь танай байцаагч нар энэнээс илүү олон байр их мөнгө хахуульд авсан бга шүү

Зочин [192.82.91.132] 2023-05-01 22:13:34

Наад хүн чинь зуучлагч нь байхгүй юу танай байцаагч нартай хуйвалдаж хахуулийг нь өгөхөд зуучилдаг новш бхгүй юу мэдэж ядаад бх юмгүй

Зочин [66.181.161.84] 2023-05-01 18:59:57

хэдэн байцаагчаа олигтойхон шударга ажиллуулаач араас нь тайлбар тавьж байхаар

Зочин [202.21.96.178] 2023-05-01 16:16:56

Идүүрээ харамлсан нохой мэт л санагдаж байна даа дарга дүү минь


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.