МОНГОЛ УЛС 18780 ШИРХЭГ СУУДЛЫН АВТОМАШИН ИМПОРТОЛЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

ГЕГ-аас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.

Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь импортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын:

  • 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн
  • 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн
  • 37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги
  • 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.


Сэтгэгдэл

MGL [202.126.90.20] 2023-05-05 09:33:22

Ter olon mashinii chini heden huvi n sain heden huvi muu mashin orj irj baigaag shalga KM tsag uhraaj hun hohirooj bna shuu !! Zarim neg archaagui chenj gaaliin baitsaagch naraa shalga...

Uhernuud [77.119.165.123] 2023-05-04 01:02:14

Mongol yamar hogiin punker yumuu??? Ali ulsiin hogiig zugluulaad baihiin!

Зочин [67.184.4.56] 2023-05-04 00:17:33

Хааяа,монгол ч мөн олон сайхан машинтай болжээ. Пүүжгийнүүдээ өрж тавьчихаад уралдаад, хэрэлдээд бай. Гишгэх газаргүй хөл гэдэг шиг л юм даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.