Монголын баг олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад оролцохоор Турин хотод хүрэлцэн ирлээ

Aдмин / Боловсрол

Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо 2026 оны 8 дугаар сарын 20–27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиад (IESO 2026) эхэлж байна.

Монгол Улсыг төлөөлөн тус олимпиадад:

-Батжаргалын Бүрэнжаргал – Монгол Тэмүүлэл олон улсын сургууль

-Болдбаярын Есүй-Үжин – Монгол Билиг Оюун олон улсын сургууль

-Төгөлдөрийн Ирмүүнжаргал – Дорноговь аймгийн Сайншанд сум

-Одонбаатарын Анар – Сэлбэ олон улсын сургууль нар оролцож байна.

Дэлхий судлал нь дэлхий гарагийн дотоод бүтэц, гадарга, агаар мандал, усан мандал болон орчлон ертөнц дэх байр суурийг цогцоор нь судалдаг нэгдмэл шинжлэх ухаан юм.

Олимпиадын үеэр манай сурагчид:

Геологи, геофизик, метеорологи, далай судлал, астрономи, хүрээлэн буй орчин судлалын асуудлыг хамарсан 4 онолын шалгалт

-4 лабораторийн ажил

-5 цэгт геологийн хээрийн судалгаа

Альпын мөстлөгийн хамтарсан судалгааны төсөл зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

Монголын багийг МУИС-ийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ахлан ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.