Ш.Батболд: ГЕГ-ын хяналтын нэгдсэн төвд 132 гомдол ирүүлснийг шуурхай шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГЕГ-ын дэргэдэх Хяналтын нэгдсэн төвд ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Гаалийн лавлах 1800-1281 болон Засгийн газрын 11-11 лавлах төвөөр дамжуулан энэ оны эхнээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжээс нийт 132 гомдол ирүүлсэн байна. Үүнд, Гаалийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт 18, талархал 1, гомдол 113 бүртгэгдсэн байна.

Хүлээн авсан 132 гомдлын дийлэнх нь Гаалийн хяналт, бүрдүүлэлт, албан хаагчийн ёс зүй, программ, сүлжээний саатал, барааны ангилал, үнэлгээтэй холбоотой байна. Харин Гаалийн байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй хамааралтай 16 гомдлыг дотоод хяналт шалгалтаар нягталж үзэхэд 13 гомдол нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдол, 1 гомдлын дагуу холбогдох албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, 2 албан хаагчид ГЕГ-ын даргын тушаалын дагуу гаалийн харилцаанд оролцогчидтой зөв боловсон, ёс зүйтэй харьцаж ажиллахыг анхааруулсан байна.

Эх сурвалж: ГЕГ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.155] 2023-05-04 09:31:45

НӨГӨӨ БУЗРЫГ ОРУУЛАХГҮЙ БУЯНЫГ ГАРГАХГҮЙ ГЭДЭГ ЛООЗОНГОО МАРТЦГААСАН ДАМШИГНУУД

Хэрэглэгч [192.82.82.62] 2023-05-03 22:45:33

Хил,гаалиар яаж орж ирсэн нь мэдэгдэхгүй хөлний өвчин намдаагч линтийг ямар ч үзүүлэх бичиггүй,баталгааны хуудасгүйгээр ,асуухаар урдаас орж ирсэн шүү дээ гээд асуултыг ч ойлгохгүй нэгэн эмэгтэй МҮИС,Гандан 2 н хооронд байдаг гэрлэн дохионы хажууханд сүүлийн хэд хоног зарж байна.Үүнийг та бүхэн хэрхэн шийдэх вэ?Хэрэглэгчид хохирвол хилээр оруулсан танай байгууллага,албан тушаалтан хариуцлага хүлээх үү?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.