Их театрын тайзнаа бүжиглэсэн Монгол охин

Aдмин / Энтертайнмент

Oлон улсад эх орныхоо нэрийг цуурайтуулж, монгол хүний ур ухаан, авьяас билэг, хүч чадлыг дэлхийд таниулж яваа эрхмүүдийг бид “Дэлхийн хүн” буландаа урьдаг билээ. Энэ удаад ОХУ-ын Пермийн театрын гоцлол бүжигчин Р.Булганыг онцолж байна. Тэрбээр дэлхийн алдартай Их театрын тайзан дээр гоцолсон анхны монгол бүжигчин юм.

Гоцлоочийн гараагаа “Хунт нуур”-аар эхлэв

сонин mn

Р.Булган Пермийн Хореографын сургуулийг 2018 онд төгсжээ. Ингээд тус хотын театрт гоцлол бүжигчнээр орж, хэдхэн сар ажиллаад театрынхаа 147 дахь улирлын нээлтийн “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцолсон билээ. Гоцлоочийн гараагаа алдарт хар, цагаан хунгаар эхэлнэ гэдэг ховорхон хувь тохиол буй заа. Р.Булганыг сургуулиа төгсөхөд Пермийн театраас гадна Свердловск буюу одоогийн Екатеринбург хотын театр, Н.Касаткины нэрэмжит Москвагийн классик балетын театраас ажиллах хүсэлт тавьжээ. Энэ үед тэрбээр өсөж торнисон, төрөлх Пермь хотынхоо театрыг сонгосон аж. Үүнээс гадна Р.Булган “Арабеск 2018” олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны монгол бүжигчин болсон юм. Энэхүү тэмцээний нээлтэд зориулж алдарт “Анюта” балетыг тавьсан билээ. Тэгвэл тус балетын гол дүр буюу Анютад Р.Булган гоцолсон юм. Ингэснээр тэрбээр Антютад гоцолсон анхны Ази бүжигчин болсон. Үүнээс гадна Анютагийн аавын дүрд ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн юм. Ийнхүү монгол охин дэлхийн супер одтой нэг тайзнаа хамтран бүжив.

"Алтан маск" шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин

сонин mn

Р.Булган Герман улсад төрсөн бөгөөд гурван сартайдаа эх орондоо иржээ. Тэрбээр багаасаа балетын урлагаар хичээллэсэн бөгөөд гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн шавь аж. Ингээд 10 настай байхдаа балетын сургуульд сурахаар Пермь хотыг зорьсон байна. Р.Булганы балетын бүжигчин болсноороо хамгийн бахархсан үе нь алдарт Их театрын тайзнаа бүжиглэсэн үе нь ажээ. Тэрбээр Оросын шилдэг найман академийн нэгдсэн тоглолтод сургуулиа төлөөлөн бүжигчин бүхний мөрөөдөл болсон ОХУ-ын Их театрын тайзнаа гоцолсон аж. Үүнээс гадна тэрбээр ОХУ-ын "Алтан маск" урлагийн шилдэг уран бүтээлч шалгаруулах шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин юм. Р.Булганы мөрөөдлийн дүр нь “Жизель” гэсэн. Энэ тухайгаа “Гэнэн цайлган, уяхан, хайртай хүнийхээ төлөө үхэж чаддаг Жизелийн дүр бүжигчнээс ур чадвар, уран жүжиглэлт шаарддаг. Ер нь хэцүү дүр гэж хэлж болно. Энэ дүр романтик, гуниг гээд сэтгэлийн бүх хөдөлгөөнийг гаргадгаараа онцлогтой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

сонин mnсонин mnсонин mn

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.57] 2023-08-03 00:17:23

Мэдээж мундаг охин харин танай сайтын сэтгүүлч редакторууд мэдлэг судалгаа муу байна анхны бол бишээ Монголоос анх Их театрын тайзнаа 5 хүний бүрэлдхүүнтэй сонгодог урлагийн тухайн үеийн сорууд очиж тоглож байсан билээ тиймээс судлаж байж бичих хэрэгтэй

Зочин [37.76.44.76] 2023-08-02 23:17:32

Мундаг охинд баяр хүргэе ээ! Сэтгүүлч анхны гэсэн бүх тодотголуудаа засаарай! Арабеск ОУ-ын тэмцээнээс авсан шагнал болон, Их театрын тайзнаа гоцолж явсан бүжигчид олон бий шүү!

Маргад [202.9.46.232] 2023-08-01 22:34:34

Монголдоо хэзээ ирж биднийгээ баясгах вэ? Дээр ирнэ гэхээр нь билетээ авчихаад хүлээж байтал.. цуцлагдсан даа?! Очень сильно ждём!

Тамир [202.126.90.38] 2023-08-01 21:20:18

Большой театрын тайзнаа Ю.Оюун гэдэг хүн, миний ээж бүжиглэж явсан шүү... Анхны удаа энэ тэр гэж худлаа бичихээ больно уу!!!!???

Зочин [211.36.142.211] 2023-08-01 21:03:19

Сайхан охинд хмжилт бүгдийгихүсэн ерөөе

бурмаа [202.126.88.131] 2023-08-01 20:34:39

том амжилт хүсий мундаг охинд. маш их хөдөлмөр шаарддаг урлаг шүү дээ бүжгийн жүжигчин гэдэг чинь

зочин [202.21.107.38] 2023-08-01 12:44:26

алдарт Васильевтай бүжиглэнэ гэдэг ёстой л нэр төрийн баталгаа даа. Амжилт хүсье. Цаашид ч эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваарай

Зочин [192.82.67.77] 2023-08-01 11:09:00

Мундаг охин бэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.