ЖИЛД ДУНДЖААР 100 ГАРУЙ ХҮҮХЭД ЗУУРДААР АМИА АЛДАЖ БАЙНА

Aдмин / Нийгэм

2022 он хүртэл тоо мэдээгээр 449 хүүхэд ямар нэг гэнэтийн осол эндэгдэл, хүчирхийлэл,аюултай байдлын улмаар амиа алджээ. Харамсалтай нь тоо жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай. Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар: авто ослоор 228 хүүхэд амиа алдсан байна.

Согтуу жолоочийн тоо 151,212 бол тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцон журамлагджээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэнээс 333 хүүхэд нас баржээ.

Тодруулбал, 2019 онд 24 мянга, 2020 онд 28 мянга, 2021 онд 29 мянган хүүхэд гэмтсэн байна. 2021 онд улсын хэмжээнд гэмтэл хордлого, гаднын шалтгаант нас баралтын 3,026 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 7.7 хувийг нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Бяцхан үрс томчуудын хариуцлагагүй байдлаас болж алтан амиа алддаг дэндүү харамсалтай, хэнэггүй цаг үе болжээ.

Үр хүүхдээ хайхардаггүй, амьтнаас дор сэтгэхүйтэй нийгмийн доройтол лавширсаар байвал энэ оронд дараа дараагийн үе өсөж өндийх нь нэн бүрхэг болох уу? Товчхондоо Монголчууд бид хүүхдүүдээ машинаар дайрч, утаанд хордуулж, гэмт хэргийн золиос болгон харгисаар хядсаар байх уу?

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.152] 2023-09-30 07:45:03

ТҮГЖРЭЛИЙН САЙД СҮХБААТАР ОДООГ БОЛТОЛ СУДЛАЖ БАЙГАА ХОЙШИД Ч СУДАЛСААР БАЙХ БОЛНО ГЭСЭЭН ТИЙМЭЭС ХӨӨРХИЙ БЯЦХАН ХҮҮХДҮҮД МААНЬ СОГТУУ ЖОЛООЧИД ДАЙРУУЛААД Л ҮХЭЭЛ БАЙЖДЭЭ БУРХАН МИНЬ. СОГТУУ СОЛИО ГАЛЗУУЧУУДЫГ ЮУГИЙ НЬ ХАЙРЛАДАГ САЙД ЮМ БОЛДОО.........МӨН Ч МУНДАГ УХААНТАЙ ХҮН ШҮҮ СҮХБААТАР ГЭГЧ

Хөвсгөл [139.5.216.213] 2023-09-29 18:56:07

хөвсгөл түнэл сумын гаралтай нэгэн айлыхан хоорондоо маргалдаж зодолдосны улмаас бага насны 3 хүүхэд шатааж амь насыг нь бүрлэгчээд үгсэн тохирч худал мэдүүлэг өгөн ялгүй өнгөрсөн байдаг. олон авгай хүүхнүүд нь бүгд салж сарниж бусдыг үр хүүхдээр нь шантаажилж мөнгө нэхдэг бусдын эд хөрөнгөнд шунаж бузар үйл хийснээр олон нялх хүүхдүүдийн эрх ашгийг хохироож хүүхдийн хүчирхийлэл хийсээр байна. түнэлийхэн байтугай хөвсгөлийхэн мэднэ ээ лх...жа...гийхан гэхээр ...

Зочин [202.131.225.53] 2023-09-29 11:03:17

дэндүү харамсалтай ямар дайн тулаан болж байгаа биш дээ арай ч дээ хөөрхий хүүхдүүд ямар буруутай юм бэ, эцэг эх хууль хяналтынхан анхаараачээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.