МОНГОЛЧУУДЫН АМЬД ЯВАХ БАТАЛГАА, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ УЛАМ БҮР ХУМИГДСААР БАЙХ УУ?

Aдмин / Нийгэм

Явдаг хөргөгч гэгдэх хүйтэн нийтийн тээврийн цантмал цонхоор утаан дунд оцон шувууд шиг бөөцөгнөн алхаж яваа олны дундаас настайвтар нэгэн эмэгтэй хальт үсрэн тэр хүчиндээ агаарт хий хөөрөн ар нуруугаараа савж уналаа. Балмагдсандаа цонхоор үсэрчих шахав. Зүрх зүсэгдэх шиг. Эргэн тойрон харлаа. Хажуугаар нь хүмүүс өнгөрч, өнөөх эмэгтэй хэвтсээр л. Автобуснаас бууж түшиж босгохоор дотроо шулуудаж, хүмүүс дундуур чихцэлдэн бариулнаас атгаж хаалга руу дөхөх аядтал ашгүй нэг хүн өнөөх газар унасан хүнийг татаж босгож буй нь сүүмгэр гэрэлд үл мэдэг үзэгдэв.

Лавшруулан харвал түүнийг татаж босгоод үе тэнгийн эрэгтэй хүн сугадан аяархан алхсаар бараа тасрахыг араас нь харж сэтгэл шимшрэх ч юу ч хийж чадаагүйдээ харуусав. Автобусанд дотор хүмүүс “... эвий хөөрхий яасан айхтар унав аа. Тэгнээ энэ халтиргаан дээр…гар хөл нь хугараагүй байгаа…ясны бэртэнг тун хэцүү…гэмтэл дээр халтирч унаад бэртсэн хүмүүс дүүрэн байна лээ…” Гэх зэргээр ярилцана.

Бидний амьдардаг Улаанбаатар хот яагаад дэлхийн бусад хотуудаас илүү айхавтар хүйтэн, мөсөн гулгаатай, агаарын бохирдолтой, өвчлөл ихтэй, харгис дэглэмтэй болов? Хариулт хүн бүрийн цээжинд оволзож байгаа. Гэвч бид хэлэхээс айдаг, тэмцэхээс залхсан ард түмэн болжээ. Юм бүхнийг аргацаах, асуудал бүрийг амин хувиа хичээх үзлээр алгуурлаж, хүн чанар, Монгол ёс заншлаа гээсэн үлбэгэр болчихлоо гэж үү? Эсвэл авлигал гэдэг аймшигт зүйл араатнаас долоон дор ард түмний аж амьдрал, цаг хугацаа, боломжийг аажмаар ховх сордог уу?


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.41] 2023-12-27 09:48:50

Гудамж талбайн цасаа, цас орсон даруйд нь тогтмол цэвэрлэж сураагүй , хариуцлагагүй арчаагүйн гайг ард олон нь хальтарч унаж гэмтэж бэртэж хохирч байна,хорооны хэдэн хийх ажилгүй зүгээр сууж цалин авч байдаг авгай нар цэвэрлэгээг хийлгэж шалгаж шаардаж явахад яадаг байнаа

иргэн [66.181.191.77] 2023-12-27 08:56:14

СүБатболдын байгуулаж байгаа нийгэмийн нүүр царай

Зочин [66.181.185.253] 2023-12-27 01:37:18

Хувийн эмнэлгүүдийн эмч нар хүн судлал байнга хийдэг юм. Энэ зун Гранд Мед эмнэлгийн нурууны туслах эрэгтэй эмчид үзүүлэхдээ гадаад явах гэж буйгаа хэлсэн чинь "Хаашаа явах гэж байгаа юм бэ? Яах гэж яваа юм?" гэж бид нараас асуусан. Чааваас, бүх монголын эрчүүд хүүхэн болчихсон буюу транс-сексуаль болчихсон юм уу?

Зочин [139.5.218.181] 2023-12-26 21:02:43

Sda

Авгай хальтирч унах ба авилга 2 ямар холбоотой юм бэ? [66.181.160.36] 2023-12-26 16:46:41

Хүн гудамжинд унахад авилга ямар ч ХАМАА байх вэ дээ. Харин монголчууд ерөнхий соёл, анзаарга, хүн хүндээ хүнлэг ханддаг чанараа л алдаж БОЛОХГҮЙ. Цас мөсийг нь хэн нэгэн хүн буюу гудамжны цэвэрлэгч ЯАГААД арилгачихаж болдоггүй юмб? Хэн нэгэн хүн хальтиргаатай газар жоол элс шороо ЯАГААД асгачихаж болдоггүй юмб? Хэдэн пионерын насны сурагч уруу хальтиргаатай газар хөгшчүүдийг ЯАГААД түшээд буулгачихаж болдоггүй юмб? Энэ бүх "яагаад" тэгээд авилгал МӨН ЮМ УУ? ЯГШДЭЭ!

Зочин [202.9.46.151] 2023-12-26 13:19:30

Монголчуудын өвчин архидалт ядуурал үнийн өсөлт стресс материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдсөн гунигтай амьдрал.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.