Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт хийнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон аж.

Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, нийтийн тээвэрт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд захиалсан шинэ автобуснуудын түрүүч энэ сарын 29-нд ирэх юм.


Сэтгэгдэл

Гочоосүрэн [66.181.179.209] 2023-12-28 19:51:58

1.Автобусны чиглэл дамжин өнгөрөх буудал маршрутын тодорхой харуулсан гарын авлага хэвлүүлэх худалдаанд гаргах эсвэл сойшелд тавих хэрэгтэй байна. 2. Төлбөрийг 4 удаагаас дээш явхад хэдэн төгрөг төлөх,Автобусны жолооч нарт банкны карт уншигчтай эсэх/хүн бэлэн мөнгөтэй явсаар больсон шүү дээ/. 3.Ач зээ нараа нэг талдаа 2 автобус дамжин хүргэж өгөх авах гээд 8 удаа явдаг үүний 4 т нь төлбөр төлөх үү? Хэдэн төгрөг яаж төлөх г.м.асуултанд хариу өгнө үү!

Зочин [192.82.64.247] 2023-12-27 09:26:22

Өвөр согоот, 17а 17Б автобусуудаа солиочээ. Хөлдөж үхмээр хүйтэн бна,Захын хороололдоо хогийн юм явуулдагаа болимоор юм

зочин [66.181.189.161] 2023-12-27 00:43:37

Яагаад байсхийгээд л нийтийн тээврийн маршрутыг өөрчлөөд байдаг юм бол оо? Өмнөх маршрутын учрыг олж амжаагүй байхад одоо дахиад өөрчлөх юм байх даа? Хэт богино зайд явдаг нийтийн тээврүүд хэцүү юм аа, олон дахин дамжиж суух гэж ядаргаатай байна аа, дамжин суух болгонд мөнгө төлнө, энэ нь иргэдэд хохиролтой, өндөр өртөгтэй мөртлөө хэтэрхий бохир заваан, толгой эргэмээр чанга дуу орилуулсан, жолооч нь тасралтгүй гар утсаараа хувийн асуудлаа ярьдаг, раллид оролцож байгаа юм шиг уралдан давхилддаг нийтийн тээвэр болж байна уу? Амгалан-Вокзал гэдэг шиг маршрут байна уу? Зарим чиглэлд бүр нийтийн тээвэр байхгүй. 100 айл орчмоос яаж Маршал таун орох вэ?

Huz [122.201.23.66] 2023-12-26 14:22:44

Ih toiruugaa a bus bolgoochee hot telchiheed bhad

Zochin [202.9.40.159] 2023-12-26 12:00:37

Za zailaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.