СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны машин онхолдож нэг иргэн АМИА АЛДЖЭЭ

Aдмин / Нийгэм

Ховд аймаг, Дарви сум Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газар ачааны автомашин онхолдож хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 07:33 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдож иргэн К /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг ажиллаж 09:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад, иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.