10 сая төгрөг нэг удаагийн тансаглал ба 10 өдрийн амь зуулга буюу тэгш бус байдал

Aдмин / Нийгэм

Зарим баячуудын нэг оройны ердийн тансаглал, цэнгээнд 10-20 сая төгрөг л дунджаар үрэгдэж байдаг бол борчуудын амьдралд сардаа хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр дөнгөн данган хүргэж, үнийн өсөлт, ажилгүйдэл ядуурал гэх мэтийн хүмүүсээс хамаарахгүй хямралд өртөн шар нар бор хоногийг арай ядан давж байдаг. Тэгш бус байдал гэдэг бол нийгмийн амьжиргаа, эдийн засаг, сэтгэлгээ цөм хөгжлийн ялгаатай байдлаар илэрч нэг талаараа нийгмийн анги давхрааг бүрдүүлэх ч гэлээ зааг нь холдож, ялгаа нь ихдэх тусам ядуу давхаргын зэрлэгшил улам гаарч хүчирхийлэл газар авах, оюун санааны хомсдол нүүрлэх… гэх мэтийн сөрөг үр дагаврууд ихтэй байдаг аж.

Өнөөгийн Монголын нөхцөлд бол олон арван жилийн төрийн бодлогын сулрал ард түмний өөрөө өөрсдийгөө тэтгэж амь зуух үндсэн дархлааг устгах чиглэл рүү очиход хүргэж мэдэхээр болжээ. Ялангуяа сонгуулиас сонгуулийн хооронд хүмүүсийг бэлэнчлэх, халамжлуулах, хүлээх сэтгэлгээнд улам дасгадаг мөнгө төгрөгхөн, бараа таваар тараадаг, тоглолт хөтөлбөрт, шоу цэнгээн зохион байгуулах гэх мэтчилэн буруу гажуудлыг дэвэргэх суртчилгааг ихээр зохион байгуулснаар ард түмний холыг харж хоёрыг тунгаах мэлмий сохорсонтой адил болж цайлган өрөвч сэтгэлээрээ их хоосон амлалт, ахиухан бэлэг сэлт өгсөнд нь саналаа өгөх байдал нэгэнт дасал болсон.

Тэгш бус байдлыг улам дэвэргэх энэхүү харьцангуй шалтгааны салхи шуурга аль хэдийн аймаг сум бүр дээр сэвэлзэн, хүмүүсийг хөдөлгөөнд оруулж, тэнгэр газрыг хуйрагнуулаад амжлаа.

Иргэдийн 90 гаруй хувь нь ядуу болон ядуувтар ангилалд багтахаар туйлын дорой байдалтай атал төр нь ч намууд ч ухамсартай эрс шинэчлэлийн алхам болон хандлагын хувьсгал хийх ч сонирхолгүй ямар нэг хуудуутай аргаар өндөр сэнтийд түргэхэн залрах л хүсэлд автсаар дотор нь халуу шатацгаах болсон нь нэгэн эмгэнэл бөгөөд ядуурал, ямбархал хоёрын зай улам холдон бараа тасрахын цондон буюу.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.139] 2023-12-29 09:15:50

Яг юу ч гэх гээд байгаа юм, бүү мэд. Ийм юмэы оронд зүгээр л бос тэмц эсвэл яадаг ч юм илүү хөдөлмөрлө, даваад гар, зүтгэ гэх мэт маягийн юм бичиж болохгүй юу энэ нийгмийн шинжээч их мэдэгч гүн ухаанчид? Дандаа нэг өлөн зөлмөн юм бичнээ. Яахаараа нийгэм ийм өрөвдөлтэй болчихдог байнаа.

Zochin [178.115.39.30] 2023-12-28 23:52:07

Hahahaha. Heleh ug oldsongui. Ta nar zugeer l Uher sureg. Uur yu ch bish. Mongol heden zuunaar dandaa l yaduu baisan baih ch bolno. Zugeer ene amidraldaa dasaad tsaashdaa hunii gar harsan shigee l amidar oisonuu? Ta nariin deer ali heden zuunaar Hujaa nariin shees nuud baidagiig meddeggui yumuu???

Зочин [108.18.23.201] 2023-12-29 01:29:30

ene hujaa ulsuj vheh geed vr hvvhdee iddeg baisan tsag sayhan tegeed bas mongoliin hoolond tsadajde ta nariig hvn gehgvi shawj horhoi gene bid bol uher baij bolno

Chiuk [202.9.40.179] 2023-12-28 20:16:42

Хохино.муу улныхан.гараад нэгдээд алалцдаг бол эд ингэж даварч чадахгүйлдээ

Зочин [66.181.185.253] 2023-12-28 18:48:06

Орон сууцны нэг айл нэг удаа Имарт ороод, хүнсэндээ 400000 гаруй төгрөг зарцуулдаг юм. Ядуус энэ хэмжээний халамжийн мөнгийг авах гэж өөрсдийгөө шизофрени өвчтэй болон жүжиглэж, СЭМҮТ-д хэвтдэг.

Заас [202.9.46.200] 2023-12-28 15:48:07

Хохинээ ямар иргэд байна тэр улсын хөгжил солонгосыг хар хулгаа авилгал тонон дээрэмдээ хатуу ялтай монголд нам дагасан өлөн авилгач хулгаачуудан торгуулсан болоод ажилаасаа гарсан болооод хагартлаа баяжаадл үлддэг хөгиин хуулиииг өөрчлөхгүй бол ээлжилж тоносоор монгол сөннө тэнэгүүдээ ул шал чацага нэр өгөгчдиин зөв малуудаа

Ямар ядуусыг дагаад баярлахгүй суултай нь бишдээ. [66.181.160.107] 2023-12-28 12:43:59

Баячууд нь тэгээд Шинэ жилээ гадаадад тэмдэглэх гээд хилийн чандруу яваад өгчихөж байна. Нэг хэсэг нь хэдэн мөнгөө тээвэр, зочид буудал, хоол хүнс, бараанд зараад, баярлаад ирнэ. Нөгөө хэсэг нь гадаадад байнга амьдардаг эхнэр хүүхэд, хамаатан садан дээрээ баярлаж амарч байгаад ирнэ. Хэдэн арван мянган доллар, евро тус бүр зарна. Сайхан юм аа!

Zochin [49.0.135.63] 2023-12-28 11:13:11

MAH iig TARAA TARAA


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.