ОБЕГ: Автомашин шатсаны улмаас нэг хүн амиа алдсан

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн баярын өдрүүдэд гарсан зөрчил, ослын талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө. Тодруулбал, Дорноговь аймаг, Замын-Үүд сум хоёрдугаар багийн нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 13:11 цагт хүлээн авчээ. Ингэснээопр тус аймгийн ОБГ-ын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн таван ханатай гэр, 3х4 хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Мөн Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн Гашуун сухайт чиглэлийн хоёр дахь километрт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны хоёр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2-ны өдрийн 00:56 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын хоёр зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээгт нэг хүн галд өртөж /жолооч нь байж болзошгүй/ нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.