Цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцоно

Aдмин / Нийгэм

Цахим гэрчилгээг суурилуулахтай холбоотой сурталчилгааны ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлжээ.

Гэвч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан байна. Тиймээс 2023 оны 11-12 дугаар сард сурталчилгааг эрчимжүүлснээр иргэд тодорхой мэдээлэлтэй болж, цахим гэрчилгээ авах идэвх нэмэгджээ.

Мөн он гарснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн байна. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл ч тархаад байгааг албаны хүн хэлж байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд торгууль ногдуулахгүй. Мөн бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм байна.


Сэтгэгдэл

хүннү [202.9.46.162] 2024-01-05 22:30:52

Ташаа мэдээлэл ч гэх шиг!!! Та нар өөрснөө тараасан юм би шүү? Яагаад гэхээр технологи нь та нарых л юм шиг байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.