ХАЛАМЖААР УГЖИЖ ХАМЖЛАГА БОЛГОХ САНААРХАЛ

Aдмин / Нийгэм

Эрх баригчид сүүлийн 8 жил засаглахдаа товойчих томхон үйлдвэр нэгийг ч барьсангүй. Дайн, цар тахал руу буруугаа бухаж, ард түмний бухимдлыг халамжаар таглаж, аргалсаар өдий хүрлээ. Авлигалтай тэмцэнэ гэх том зорилтын цаана ах нараа намнаж, намаа сүйрүүлэх зам л үлдсэнийг үе үеийн Ерөнхий сайд анзаараагүй гэхэд хилсдэхгүй. Сонгууль ойртохоор л тэтгэвэр, цалин, халамжийг хавтгайруулан нэмэхээр улайрч төсвийг төнхөж, эдийг засгийг элэгдэж унагах муйхар аргаар гаршсан нь өдгөө давтагдаж байна. Ард түмэн тэнэг бишийг ойлгох ухаан хоцрогдсон намд төрөхгүй бололтой.

Дэлхий цаг тутамд шинэчлэгдэхэд Монгол маань бахь байдгаараа хэрүүл уруултай, хэмхэлдээн уралцаантай өдөр бүр маргааны сэдэвтэй болж байгаа нь туйлын муу ёр юм. Үндэстнээ сэргээх ямар ч нэгдсэн бодлого зорилт өмнөө тавилгүй зөвхөн төгрөг,юань, доллар, төрийн яам, түрүүчийн авлигач нартайгаа зууралдсаар өдий хүрчээ.

Ерөнхийлөгчийн байр суурь анхнаасаа бүтэлгүйтэж, ард түмнийхээ дунд нэр хүндгүйд тооцогдохоор улсын эв нэгдэл, үндэсний үнэт зүйлс алдарч талцал тамын зовлон болсон нь халамжаар угжиж хамжлагаа болгох гаднын хорт явуулга гэлтэй. Авлигалын амархан зогсоож болох ил гарцууд харагдсаар атал ямар нэг чөдөр, тушаанаасаа яагаад ч салж чадахгүй, шүүхийн шатны гацаанд ганихран бууж өгдөг засагтай байгаа нь эмгэнэл шахуу. ҮХНӨ-үүдээр Ерөнхий сайдын эрх мэдэл улам л батжиж чадсан ч стратеги нь сул Засгийн газар бүдчиж, бүрэнхийлсээр өдий хүрэв үү?


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.106] 2024-01-07 22:48:47

Авилгал хулгайтай тэмцсэн нь юуны буруу гэж Өмнөх засгын газруудыг бодоход олон л юмыг засаж залруулж сүүлиин 2жилиин дотор улсын төсөв 2дахин нэмэгдсэн нь өмнө нь огт байгаагүй том амжилт 2023 онд зөвхөн таван толгойн хулгайг зогсооход л вальтын нөөц бараг 5тербум доллар болж өслөө Өмнөх 30жилд хэн иим юм хиисэн юм Нүүрснии хулгайч нарын троллууд засгын газрыг л хамгын муу байсан юм л гэх юм Утаа түгжрэл авилгал сүүлиин хэдэн жил л бии болчихсон юм биш, сүүлиин 30жил иим л байсан шүүдээ Одоо л ил болохоор нь л нэг их засгын газраа харааж зүхсэн хүмүүс Мэдээгүй байсан нь дээр байсан юмуу хаашаа юм

Зочин [139.5.219.140] 2024-01-07 20:34:56

Хулгай хийхэд хэцүү болгосон болохоор хувьчилж хулгайгүй болно гээд өөрийн болгохоор мөнгөтэй нь хашгирах боллоо

Иргэд үүргээ гүйцэтгэж байж л Монголд амьдрана ш дээ. [103.57.93.133] 2024-01-07 12:49:22

Гадаадад шингэхийн тулд эхний ээлжинд тухайн улсынхаа төсөвт албан татвар төлөх ЁСТОЙ байдаг. Гадаадад очсон монголчууд тэндхийн албан татвар төлж болно. Тэд Монголд албан татвар ТӨЛӨӨГҮЙ юм чинь Монголдоо дараа нь ЯАЖ амьдрах уу? Монгол Улс ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ иргэдээ эргүүлж яаж хүлээн авах уу?

Уншигч [66.181.186.247] 2024-01-07 11:52:19

8 жил бага хугацаа яав ч биш. Эрх мэдэл, төсөв мөнгө бүгд МАН гарт байлаа. Ард түмний амьдрал улам ядуурч энхийн энэ цагт сайжруулсан гэх түлшний утаанд нь хордсоор угаартсаар үхсээр л бна. Маш харамсалтай.

зочин [103.57.92.215] 2024-01-07 10:41:46

Хувьчилж авсан үйлдвэр үйлчилгээний газруудийг сэргээ, Хувийн үйлдвэр аж ахуйн нэгжүүд ард түмэн иргэдээ дарамтлан дарангуйлж ажлын үнэлэмж муу цалин бага үнэ өртөг нэмүү зэргээс шалтгаалж ажиллах хүч гадаад явах сонирхолтой бна

Нийслэлээ нүүлгэж л байвал боллоо ш дээ. [103.57.93.133] 2024-01-06 23:50:17

Улсын мань Ерөнхийлөгч Ногоон Бүс, нийслэлийг Хархоринлуу нүүлгэх санаанд автагчихаад байгаа. Юүн ядуус, юүн гэр хорооллын асуудал, юүн цалин орлогын өсөлт? Энэ бүхнийг дээр бичихийг орхигдуулсан юм биш үү?

Зочин [202.9.47.11] 2024-01-06 14:38:50

Хөгшин мояа нар төрийн хишиг гээд халамж аваад саналаа зараад залуусдаа гай болоод байх юм.

Зочин [103.212.119.116] 2024-01-07 19:30:26

Хэдэн хөгшчүүл амьд байгаа шүү гэдгээ мэдэгдэх гээд очиж саналаа өгдөг

Зочин [103.212.119.116] 2024-01-07 19:28:51

Сонгууль болохоор чи өөрөө очиж саналаа өгдөггүй ш дээ

Зочин [66.181.181.55] 2024-01-06 14:45:29

Кабинeт чадваргүй сонголт буруу халгаатай хүмүүс дийлэнх нь


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.