"Хоёр айлын 8 том хүн, 2 хүүхэд угаартсан, биеийн байдал хэвийн"

Aдмин / Нийгэм

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Дарь-Эхэд байрлах гэртээ 7 хүн угаартсан байна” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 19-44 насны 5 хүн, 1 настай, 8 настай эмэгтэй хүүхдүүд урьдчилсан байдлаар угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн өдрийн 06 цагийн үед “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны дугаар тоотод байрлах гэртээ угаартсан” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 20-28 насны 3 хүн, 4 настай эмэгтэй хүүхэд угаартсан байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна.

Иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэсэн. Иймд иргэд та бүхэн гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл

зочин [66.181.186.198] 2024-01-07 23:53:02

Сайжруулсан түлш иргэдэд худалдаад байна уу? эсвэл? Ямартаа ч сайжруулсан түлш биш юм биш үү? Шинээр тараах гээд байгаа нүүдэлчин зуухных нь яндангийн суурь лав буруу хийгдсэн юм биш үү? Тийм суурин дээр яндан нь тавигдахгүй, харин тэр суурин дотор яндан нь ороод суурь яндан 2-ын завсраар утаа гарч угаартах нь тодорхой юм биш үү? Зуухны галлагааны ам нь маш жижигхэн, тогоо тавих ямар ч боломжгүй гээд зөндөө дутагдалтай, үндсэндээ хэрэглэгчийн шаардлага огт хангахгүй зуух юм биш үү? тэгээд 1,3-1,4 сая төгрөг үнэтэй гэнэ үү? за мэдэхгүй ээ, ямар учиртай, юун зуух хаанаас шахаж байгаа юм бол доо? бизнес юмуу? мөнгө угаалт юмуу? ер нь юу вэ?

Зочин [103.57.94.86] 2024-01-07 12:50:32

Пийшин зуух иргэдрүү бурууг нь чихээд өнгөрөх юм аа угаасаа энэ түлш чинь хортой байна муу хулгайч дарга нар гэртээ машиндаа ажил дээрээ агааржуулагч хичнээнээр тавьчихсан нь хортойг илтгэнэ муу бөгс долоогч нар хордож байж то бааж байх чив үхээрүүд

Зочин [66.181.177.82] 2024-01-06 20:48:37

ЁООО ЁCТОЙ. ЭРГҮҮ ДУРАКУУД ЮМАА ГАЛ ГОЛОМТОО АЯТАЙХАН АВААД ЯВЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АРХИ УУХЫГ НЬ ЯАНАА ГЭР ТОЛГОЙЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ЭМЭГТЭЙ ХҮН ГЭР БҮЛЭЭ ХАРИУЦААД ГАЛАА ТҮЛЭЭД ЯНДАНГАА ХӨӨЛӨӨД БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ЯАЦОРСОН АВГАЙ ВЭ АРАЙ ДЭНДҮҮ ДЭНДҮҮ ГЭХЭД АРАЙ ДЭНДҮҮ БИШҮҮ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.