"Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.

БНСУ-ын зах зээлд ажилладаг "Хадат тур”компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан ба өнөөдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн малчин Б.Цогтгэрэлийнд түр буудаллаж, хонийг нь зүсэлж өгөв.

Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь "Own liveStock" апп-ээр тогтмол харах боломжтой бөгөөд орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ. Хонь авсан жуулчдын сэтгэл ханамж өндөр байсан ба Монгол орон, монгол хүнтэй илүү дотно, ойр танилцах боломж бүрдлээ гэв.

Энэ мэт "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрт хамрагдсан малчид жуулчдад зөвхөн хонь өгөөд зогсохгүй, Монгол орны нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой танилцуулж, өглөө, өдөр, оройн хоол, морь унах үйлчилгээ, нутгийнхаа байгалийн цогцолборт газраар аялуулах, хөтөч хийх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлснээр төлбөр авах юм.

Уг арга хэмжээг БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, "Хөх сүрэг" ХХК, БНСУ-ын зах зээлд ажиллаж буй тур, оператор компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

Уншигч [95.82.32.42] 2024-01-09 14:04:55

Тэгээд ирсэн жуулчин болгонд 1-хонь өгөөд байхын муу. Хамаг малаа гадныхан агөөд дуусах юм байна л даа. Тэнэг нь ийм хууль гарган вэ? Сайд аа наад хуулиа эргэж хараад болиул. МАН-арай дэндэж байна. Эсэргүүцэж байна.малчид мин битгий өгөөрэй. Арай дэндүү.

Зочин [83.251.173.40] 2024-01-09 08:42:38

Hen honinii munhiin tulhiin? Yostoi eruul bish ulsuud boljee Mgl

Зочин [103.87.255.131] 2024-01-09 07:49:58

Ус ариун цэвэрийн асуудалыг яаж шийдэж, санаачлаж байгаа юм бэ?

Зочин [66.181.189.166] 2024-01-09 05:42:08

Ариун цэврийн өрөөг яаж шийдэв дээ

иргэн [66.181.185.38] 2024-01-08 18:17:27

Сүүлдээ ч хаашаа ч харж инээх хэцүү болж байдаг шүү. Үүнийг сэдсэн хүн яавч эрүүл бишээ. О ийн суганы үснүүд татааж байнаа аргагүй л суганууд үмхий үнэртүүлж байна.

Зочин [202.179.21.234] 2024-01-08 16:53:34

Ямар тэнэг нь ийм юм бас санаачилчихав аааа

Зочин [66.181.183.47] 2024-01-08 16:00:32

Энэ одоо юу болоод байна аа. Аа мэдэхгүй. Хэдэн хонио дуусгах хөтөлбөр болох гээд байна уу. Гадаад хүн буцаж ирээд хонио авах гэсэн чинь үхсэн байвал яах уу. Зуднаар үхсээн гэх гээд хулих арга хэрэглэх гээд байна уу. Бүү мэд.

Зочин [202.126.88.127] 2024-01-08 12:53:18

Ёстой тэнэг хөтөлбөр хамгийн тэнэг хөтөлбөр ямар гэгч ЭРВАА санаачлав

Энхцоодол [203.23.199.2] 2024-01-08 10:42:12

Анги, нутгийн андууддаа амжилт хүсье


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.