Улсын хэмжээнд бүх төрлийн тээврийн орлого 52.1 хувиар нэмэгдэв

Aдмин / Нийгэм

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 41.5 (68.2 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Энэ өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 36.9 (2.1 дахин) сая, төмөр замаар тээсэн ачаа 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2023 онд 147 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оныхоос 705.6 (0.5 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчийн тоо өсөхөд агаарын тээврээр зорчигч өмнөх оныхоос 87.7 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны сүүлийн улиралд, өмнөх улирлынхаас 2.3 (8.3 хувь) сая, зорчигч 2.6 (7.3 хувь) сая хүнээр нэмэгдлээ. Бүх төрлийн тээврийн орлого 2023 онд 6.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 (52.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-13 13:38:39

хоосон дүнгээр өсөөд байдаг.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.